Нураасан “Урт цагаан”-ы оронд ийм барилга босно

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн долоодугаар сарын 31-ны өдрийн хурлаар “Урт  цагаан” үйлчилгээний төвийг дахин төлөвлөх концепц зургийн уралдааны шилдэг бүтээлүүдийг танилцуулсан. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/520 дугаар захирамжийн дагуу Нийслэлийн өмчийн III байр буюу “Урт цагаан” үйлчилгээний төвийн барилгыг дахин төлөвлөх ажлын концепц, зураг  төсөл боловсруулах уралдаан зарласан.

Уралдаанд зураг төслийн мэргэжлийн байгууллага, хувь уран бүтээлчид, оюутан залуус, олон нийтийн байгууллага, төрийн бус байгууллагууд болон ОХУ, Швед, Нидерланд, БНХАУ зэрэг улсуудаас нийт  28 баг бүтээлээ ирүүлсэн билээ.  Уг бүтээлүүдийг  Хот байгуулалт, хөгжлийн газрын веб хуудсанд байршуулж иргэд олон нийтийн саналыг авсан.

Нийт 55823 иргэн санал өгсөн бөгөөд Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан уралдааныг дүгнэх комисс шалгаруулсан байна.  Улмаар тэргүүн байрт “Эм Жи Эл И Эн Си” ХХК-ийн ирүүлсэн бүтээл 89,4 оноогоор шалгарсан юм. Тус бүтээлийн тухайд гол үзэл баримтлал нь анхны машингүй гудамж байхаар төлөвлөж, “Урт цагаан” нэрийг авч үлдэн, Улаанбаатар хотын  гурван үе /Урьд үе, орчин үе, нэн орчин үе/-ийг хуваан авч эдгээрийг барилгадаа шингээж  үндсэн барилгын зориулалтыг алдагдуулахгүйгээр залуусын нийгмийн оролцоог дэмжин, залуучуудын төв болгох аж.

Нийт долоо давхар бүхий 32500 м2 талбайн хэмжээтэй, оффис, үйлчилгээ, үзвэрийн зориулалттай, бие даасан автомашины зогсоолтой, 6710 м2 тохижилттой  цогцолбор төв байхаар төлөвлөжээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Урт цагааны гудамжны өнгө төрхийг өөрчлөх уралдаан зарлав

“Урт цагаан” үйлчилгээний төвийн өнөөгийн нөхцөл байдлын талаар нийслэлийн...