Түрээсийн орон сууц хөтөлбөрт хамрагдсан иргэдтэй гэрээ байгуулж эхэллээ

  Засгийн газрын 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 138 дугаар тогтоолоор батлагдсан “Түрээслээд өмчлүүлэх журам”-ын дагуу  “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн түрээсийн орон сууц хөтөлбөрт хамрагдсан иргэдтэй түрээсэлж буй орон сууцыг өмчлөх гэрээ байгуулж эхэллээ.

 Уг гэрээнд зааснаар иргэд байрны түрээсээ төлөхөөс гадна сар бүр тодорхой нөхцөлөөр төлбөрөө төлж 5 хүртэлх жилийн хугацаанд байрны үнийн 30%-ийг төлж ипотекийн зээлд хамрагдах эсвэл байрны үнийг 5 жилдээ хуваан төлж барагдуулах боломжтой юм. ТОСК ТӨХХК нь Түрээслээд өмчлөх гэрээг эхний ээлжинд Улаанбаатар хотын Буянт-Ухаа 2 хороолол болон Хангай хорооллын түрээслэгч нартай байгуулах бөгөөд 8 дугаар сарын дундаас эхлээд Хөдөө орон нутагт ажиллаж түрээслэгчидтэй өмчлөх гэрээг байгуулна.

Түрээслэгч иргэн түрээслүүлээд өмчлөх гэрээ байгуулах хүсэлтэй бол байрны үндсэн төлбөрийг 60 сард хуваан, сар бүр заасан шимтгэл, татварын хамт нэмж төлснөөр байрыг өмчилж авах эрх нь нээгдэнэ. Хэрэв та түрээсэлж өмчлөх боломжгүй эсвэл сонирхолгүй байгаа тохиолдолд зорилтот бүлэг рүү чиглэсэн түрээсийн орон сууцандаа үргэлжлүүлэн түрээсийн төлбөрөө төлж амьдрах боломжтой юм.

Түрээсийн орон сууцаа өмчлөх хүсэлтэй байгаа бол үндсэн болон хамтран түрээслэгч нар доорх бичиг баримтыг бүрдүүлэх шаардлагатай. Үүнд:

  • Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа
  • Орлогоо нотолсон бичиг баримт байхад хангалттай юм.
  • Хангагч байгууллагын өр төлбөргүй гэсэн тодорхойлолт

Хэрэв түрээслэгч та СӨХ болон орон сууцны ашиглалт хариуцсан байгууллагад төлөх ёстой төлбөрийн үлдэгдэл байгаа бол бид түрээслээд өмчлөх гэрээг байгуулах боломжгүй юм.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...