Нийтдээ 70 хүний суудалтай, хоёр давхар цахилгаан автобус өнөөдрөөс нийтийн тээвэрт явж эхэллээ. Нийтийн тээврийн шинэчлэлтийн хүрээнд энэ сард нэмж давхар цахилгаан автобус 9, энгийн цахилгаан автобус 36-гааг шугаманд явуулна. Тус автобусны урьдчилгаа 20 хувийг нийслэлийн төсвийн хөрөнгөөр, 80 хувийг Монголын Хөгжлийн банк болон БНХАУ-ын Хөгжлийн банкны зургаан жилийн хугацаат зээлээр авч байгаа ажээ.
100 хувь цахилгаанаар ажилладаг учраас нэг цэнэглэлтээрээ хоёр өдрийн үйлчилгээнд гарах боломжтой буюу 400 км явах хүчин чадалтай. Одоо үйлчилгээнд явж энгийн автобус 400км явахдаа 360.000 төгрөгийн дизель түлш хэрэглэдэг. Харин уг цахилгаан автобус 35.000 төгрөгийн цахилгаанаар хоёр өдөр нийтийн тээвэрт явах аж.Нийслэлийн нийтийн тээвэрт 1200 гаруй автобус үйлчилдэг. Үүний 70 гаруй хувийнх насжилт дууссан ажээ. 2009 онд улсын төсвийн хөрөнгөөр 500 гаруй автобус худалдаж авч байсан юм. Эдгээр автобуснууд 2020, 2021 онд ашиглалтын хугацаа дуусаж байгаа. Тиймээс нь нийтийн тээвэрт парк шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай байгаа юм.