Хүүхэддээ хэрхэн бэлэг зөв сонгох вэ

Тун удахгүй Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохиож эцэг эхчүүд хүүхдүүд ээ баярлуулах зорилгоор олон төрлийн бэлэг сонгож өгдөг.
Тэгвэл хүүхдийнхээ насны онцлогт тохирсон эрүүл бэлэг бэлэглэхийг уриалж байна.
1 ХҮРТЭЛХ НАСНЫ ХҮҮХДЭД
– Барихад эвтэйхэн, эрүүл материалтай, өнгө нь хүүхэд харахад төвөгтэй биш тоглоом сонгохыг зөвлөж байна. Өнгө өнгийн тоглоом хүүхдийн сонирхлыг илүү их татаж оюун ухаан болон жижиг булчингуудыг хөгжүүлдэг
1-3 ХҮРТЭЛХ НАСНЫ ХҮҮХДЭД
– Өөрийгөө бусдаас тустай хүн гэдийг ойлгож орчин нөхцөл бусад зүйлтэй танилцдаг учраас аливаа зүйлийг хийж үзэх оролдлогыг нь дэмжсэн дуураймал тоглоом нь хүүхдийн танин мэдэх хөгжилд нь тустай юм.
4-6 ХҮРТЭЛХ НАСНЫ ХҮҮХДЭД
– Сэтгэн бодох чадвар нь хөгждөг үе. Өөрийнх нь сонирхлыг нь харгалзан үзэж авьяас чадварыг нь хөгжүүлэх зүйлс бэлэглэхийг зөвлөж байна.
6 НАСНЫ ХҮҮХДЭД
– Бусад тоглоомоор тоглох нь багасаж илүү дүрт тоглоомоор тоглох нь тэдэнд сонирхолтой санагдаж эхэлнэ. Мөн үлгэрийн ном болон сонирхол татсан тоглоом бэлэглэвэл тохиромжтой
7 НАСНЫ ХҮҮХЭД
– Харьцангуй өөрийн сонирхлыг тодорхойлсон байдаг тул өөрийнх нь хүссэн тоглоом болон сонирхол татсан зүйлийн бэлгэлэх нь тэдэнд илүү их таалагдана. Бэлэг сонгохдоо өөрсдөөс нь саналыг нь асууж эрүүл бэлэг авахад нь эцэг эх нь чиглүүлж өгөх нь чухал
14-18 ХҮРТЭЛХ НАСНЫ ХҮҮХДЭД
– Илүү бүтээлч бэлэг сонгох нь тэдний сонирхлыг татна. Мөн сүүлийн үед илүү их гараар хийсэн зүйлийг сонирхдог болсон учраас өөрсдөө бүтээдэг тоглоом, шинжлэх ухааны туршилт, өвөрмөц содон зүйлсийг бэлэглээрэй.
ХҮҮХДИЙН НАСНЫ ОНЦЛОГТ ТОХИРСОН ХӨГЖҮҮЛЭХ БЭЛЭГ СОНГООРОЙ

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Н.Учрал: Ирэх онд анх удаа 20 000 тонн мах, 12 000 тонн ногоо, 100 000 тонн улаанбуудай нөөцөлнө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн...

Ирэх сараас тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ

УИХ-аас өнөөдөр Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын тав...

Нийслэлийн ногоон бүсэд орц, гарц хаасан, зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчлүүдийг арилгаж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва наймдугаар...

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” их багтаамжийн нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг 3-р сард эхлүүлэхээр ажиллаж байна

“CОP17” бага хурлын үр дүнд Улаанбаатар хотод “Sky Shutlle”...