Хүүхдийн тусламжийн 108 утасны чатбокс үйлчилгээнээс 63 хүүхэд сэтгэл зүйн зөвлөгөө мэдээлэл авчээ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Дэлхийн зөн Монгол” ОУБ-ын хамтран хэрэгжүүлж буй Чатбокс үйлчилгээ нь энэ сарын 2-ны өдрөөс ажиллаж эхэлсэн.

Коронавируст “COVID-19” халдварын цар тахлын үед хүүхэд, өсвөр үеийнхэнд нийгэм-сэтгэл зүйн зөвлөгөө, тусламж үзүүлэх, хүүхдийн эсрэг хүчирхийллийн илрүүлэлтийг нэмэгдүүлж, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээнд холбон зуучлах чатбокс үйлчилгээнд өнөөдрийн байдлаар нийт 63 хүүхэд, өсвөр үеийнхэн холбогдож хүүхэд хамгааллын үйлчилгээнд холбон зуучлах, сэтгэл зүйн зөвлөгөө, мэдээлэл авчээ. Насны хувьд 12-17 насныхан түлхүү холбогдсон байна.

Чатбокс үйлчилгээнээс тусламж авсан хүүхдүүдийн хувьд мэргэжил сонголт, үерхэл нөхөрлөл, гэр бүлийн харилцаа, сэтгэл гутрал зэрэг асуудлаар зөвлөгөө авсан бөгөөд хоёрыг нь Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвд шилжүүлсэн байна.

Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв, чатбокс үйлчилгээ үзүүлдэг мэргэжлийн сэтгэл зүйчдээс 24 цагийн турш чатаар зөвлөгөө авах боломжтой юм. Хүүхдийн тусламжийн 108 утасны Чатбокс нь дараах үйлчилгээг үзүүлдэг. Үүнд:

  • Хүүхэд, өсвөр үеийнхэнд тулгамдаж буй асуудалд зөвлөгөө өгч, нийгэм-сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх;
  • Чатбоксоор хүлээн авсан хүүхдийн эсрэг хүчирхийлэл, зөрчлийн мэдээллийг Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвд яаралтай шилжүүлэх, холбон зуучлах;
  • “COVID-19” вирусээр халдварласан хүүхэд ба тэдний гэр бүл нийгмээс тусгаарлагдах, эрүүл мэнддээ санаа зовних, вирусын халдварын тархалттай холбоотой айдаст автах гэх мэт олон хэлбэрийн стресс дарамтад өртөх эрсдэлээс урьдчилан сэргийлж, чатбоксоор зөвлөгөө өгөх;
  • Хүүхэд, өсвөр үеийнхнийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээллүүд боловсруулж түгээх;
  • “COVID-19” вирусээр халдварлаж эмнэлэгт хэвтсэн, хөл хорионд орсон хүүхэд эцэг эхийн анхаарал халамжаар дутаж, хараа хяналтгүй болох магадлалтай тул хүүхэд, эцэг эх, үйлчилгээ үзүүлж буй ажилтнуудад зориулсан зөвлөмж мэдээлэл боловсруулж түгээх, чатбоксоор хандсан үйлчлүүлэгчид зөвлөгөө өгөх

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарыг наймдугаар сарын 14-нөөс нээнэ

НИТХ-ын ээлжит наймдугаар хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн...

КОП-17 бага хурлын зочид, төлөөлөгчдөд нийтийн тээврийн 100 автобусаар үйлчилнэ

Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцын оролцогч...

Монгол Улсад 10 мянган шатар хандивлах амлалтаа биелүүлжээ

WR Chess багийн эзэн Wadim Rosenstein-ий Монголын нийт шатарчдад...

“Туул усан цогцолбор” төслийн нэгдүгээр шатны ТЭЗҮ боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна

Улаанбаатар хот болон бусад суурин газрын хүн ам, хөдөө...