С.Баярцогт, Б.Бямбасайхан, Д.Ганболд нарыг цагдан хорихоор шийдлээ

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд С.Баяр, Ц.Баярцогт, Д.Ганболд, Б.Бямбасайхан нарын  долоон хүнд холбогдох шүүх хурал /2020.06.18/ 10.00 цагт эхэллээ. Шүүхээс С.Баярцогт, Д.Ганболд, Б.Бямбасайхан нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн дараагийн шүүх хурал хүртэл цагдан хорих шийдвэр гаргаж, Шүүх хуралдааныг зургадугаар сарын 22-ны 09:00 цаг хүртэл хойшлууллаа. 

Тодруулбал, Шүүхээс 06-р сарын 15-ны өдөр болсон гэм буруугийн шүүх хуралдаанаар С.Баярцогт, Д.Ганболд нарт тус бүр 10 тэрбум, С.Баярт таван тэрбум, Б.Бямбасайханд хоёр тэрбум төгрөгийн барьцаа байршуулах таслан сэргийлэх арга хэмжээ авсан байсны дагуу С.Баяр 5тэрбум төгрөгөөс 500 орчим сая төгрөгийн барьцааг өнөөдрийн байдлаар шүүхийн тусгай дансанд байршуулснаар цагдан хорих шийдвэрийг түүнд гаргаагүй байна. Харин Б.Бямбасайханы хувьд 200 орчим сая төгрөгийг байршуулсан боловч цагдан хорих шийдвэрийг гаргажээ.

Б.Бямбасайханы өмгөөлөгчийн хэлж буйгаар Ардчилсан намын 3 гишүүнийг цагдан хорих шийдвэр гаргасан нь өөрөө улс төрийн ямар нэгэн зорилготой байх магадлалтай гэх мэдээллийг өглөө.

 Прокуророос Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан С.Баярцогт, Эрдэнэс монгол компанийн удирдах албан тушаалд ажиллаж байсан Б.Бямбасайхан, Д.Ганболд нарын долоон хүнд холбогдох эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүй хөрөнгөжсөн, мөнгө угаасан үйлдэлтэй хэрэгт гуравдугаар сарын 9-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байдаг.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгуулж байна

Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай...

Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгож, их цэвэрлэгээ хийнэ

Хөвсгөл нуур нь Монгол Улсын цэвэр усны 75 хувийг...

“Даргын зургийг зөвшөөрөлгүй нийтэлсэн” хэмээн 20 саяар торгосон торгуулийг хүчингүй болгов

Нийтийн албан тушаалтан Н.Ганхуяг нь “Зургийг маань зөвшөөрөл авахгүйгээр...

Улаанбаатарыг УГААНА

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, нийслэлийн...