Байдрагийн гүүр-Алтай чиглэлийн 126.7 километр хатуу хучилттай авто замын эхний 60 километр замыг ашиглалтад оруулж, зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээжээ. Энэхүү авто зам нь концессын гэрээний маргаанаас үүдэн 10 жил гацсан бөгөөд өнгөрсөн оноос барилгын ажлыг эхлүүлсэн юм.
Энэ жилийн зам барилгын ажлыг дөрөвдүгээр сарын 6-ны өдрөөс эхлэн Ерөнхий гүйцэтгэгч “Макс рөүд” ХХК гүйцэтгэж байгаа аж. Одоогоор барилгын ажлын талбайд 700 орчим хүн хүч, 200 гаруй машин механизм ажиллаж, нийт ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.