Б.Лхагвасүрэн: “Саарал жагсаалт”-аас гарах нөхцөлийг хангалаа

Монгол Улс олон улсын ФАТФ байгууллагын “Саарал жагсаалт”-д багтсан санхүү, эдийн засгийн хувьд том эрсдэлд орсон гэж хэлж болно. ФАТФ-ын нарийн бичгийн дарга нарын газраас Монгол Улсын тайлангийн дүгнэлт өчигдөр иржээ. Дүгнэлтийн хамгийн сүүлийн хуудсанд зургаан даалгавар бүгд хамгаалагдсан гэж бичсэн байна.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тавдугаар сарын 4-ний өдөр үлдсэн үүрэг даалгаврыг 100 хувь хамгаалсан. Ингэснээр Монгол Улсын төр ФАТФ-ын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, даалгавраа хамгаалж дууссанаа мэдэгдье” гэлээ.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “ФАТФ-ын өгсөн зургаан даалгаврыг биелүүлсэнээр Монгол Улс саарал жагсаалтаас гарах нөхцөлийг хангалаа гэж ойлгож болно” гэж өнөөдөр мэдэгдлээ. Монгол Улс 2019 оны аравдугаар сард ФАТФ-ын “Саарал жагсаалт”-д ороход террорикмтай тэмцэх, хууль эрх зүйн орчноо чангатгах зэрэг зургаан үүрэг даалгавар авсан юм.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ