Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Нийгмийн хамгаалал , хөдөлмөрийн сайд асан Н.Номтойбаяр нарын есөн хүнд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг хийлээ. Шүүхээс УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярыг цагдан хорих шийдвэр гаргажээ. Н.Номтойбаяр УИХ-ын ээлжит сонгуульд нийслэлийн Хан-Уул дүүрэгт бие дааж нэр дэвшихээр СЕХ-ноос эрхээ аваад байсан юм. Тэрбээр энэ талаараа өөрийн твиттер хуудаснаа “Ноёнтой заргалдвал толгойгүй гэдэг ардын зүйр үг биеллээ олж байх шиг байна. Чингэлтэй дүүргийн шүүгч намайг хорих шийдвэр гаргалаа. 461-р хорих ангиас УИХ-ын сонгуульд Хан-Уул дүүргээс дэвшээд гараад ирэхийг харъя гэж байгаа бололтой. Иргэд хүчтэй…” хэмээн бичжээ. Гишүү