“Жаргалант” тосгоны Цагдаагийн тасагт туулах чадвар сайтай автомашин өглөө

Нийслэлийн алслагдсан тосгодод мал бүхий иргэдийн малыг хулгайлах,  байгаль орчин хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг зөрчил ихээхэн гардаг. Иймд урьдчилан сэргийлэх зорилгоор УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын санаачилгаар Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо буюу “Жаргалант” тосгоны Цагдаагийн тасагт иж бүрэн тоноглогдсон, туулах чадвар сайтай авто машиныг өнөөдөр хүлээлгэн өглөө.

Энэ үеэр Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн ГХУСАЗЗ-ийн дарга Р.Дагва “Алслагдсан тосгодод ачаалал нэмэгдэж байгаатай холбогдуулан  тэнд ажиллаж буй алба хаагч, цагдаагийн тасгийн техник, төхөөрөмжийг сайжруулах зайлшгүй үе тулгарч байгаа. Иймд Нийслэлийн ГХУСАЗЗ-өөс, Нийслэлийн Цагдаагийн Удирдах газартай хамтраад “Жаргалант” тосгоны цагдаагийн тасгийн тасгийн авто машины асуудлыг шийдвэрлэн өгч байгаа юм. Та бүхнээсээ иргэдийнхээ эрүүл, аюулгүй байдлыг хангаж ажиллаарай гэж Нийслэлийн ИТХ болоод ГХУСАЗЗ-ийн нэрийн өмнөөс хүсье“ гэлээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

2020 онд багтаан сургууль, цэцэрлэгийн 21 барилгын дулааныг хийн халаагуураар шийднэ

Өнөөдөр Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдлаа. Энэ удаагийн хуралдаанаар дөрвөн...

Туулах чадвар сайтай 64 машин хүлээлгэн өгөв

Өнөөдрийн байдлаар Нийслэлийн түргэн тусламжийн төв нь 81 автомашинаар...

​Нийслэл, дүүрэг, хорооны чиг үүргийг тодорхой болгох ёстой гэв

УИХ-ын намрын чуулганаар Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн...

“Туул-Сонгино усны нөөцийн цогцолбор”-ын газрыг улсын тусгай хэрэгцээнд авахаар болов

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн  хуралдаанаар гурван газрыг улсын тусгай хэрэгцээнд...