Франкфуртын нислэгийн дахин нэг зорчигчоос халдвар илэрч бүртгэгдсэн тохиолдол 41 боллоо

Эрүүл мэндийн  яамнаас ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:

-Улсын хэмжээнд ажиллаж байгаа 5 лабораторид 307 шинжилгээ өчигдрийн байдлаар хийсэн.

Дорнод аймагт тандалтын шугамаар зургаан хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.

Дархан-Уул аймгийн лабораторид 26 жолоочоос шинжилгээ авахад коронавирус илрээгүй.Харин тусгай үүргийн Франкфэртын нислэгээр  ирсэн нэг иргэний баталгаажуулах шинжилгээнд коронавирус илэрснээр манай улсад бүртгэгдсэн тохиолдол 41 боллоо. Одоогоор 10 гаруй эдгэрч, 28 хүн эмчилгээнд байна.

ХӨСҮТ-д эмчлүүлж байсан бас нэгэн гадаадын иргэн эдгэрч эмнэлгээс гарснаар тус эмнэлэгт  эмчлүүлж байсан гадаадын бүх иргэн эдгэж гарлаа.

Лабораторийн хүчин чадал улсын хэмжээнд зургаа байгаа. Хэрэв  ачаалал нэмэгдвэл ЭНЭМҮТ дээр ХӨСҮТ-тэй ижил хүчин чадалтай нэг  лаборатори бэлэн байгаа гэв.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...

Энэ сарын 26-наас Цонжин болдог чиглэлд нийтийн тээврийн автобус явна

"Цонжин болдог" орчимд Х:17 чиглэлийн нийтийн автобус зогсдог болох...

Австралийн парламентын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогтын урилгаар Австралийн...

“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Дэлхийн...