С.Амарсайхан: ААН-үүд бэлэн биш байсан учир шийдвэрээ цуцалсан

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Сангийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Зам, тээврийн хөгжлийн яам, БОАЖЯ, хотын удирдлагуудаас бүрдсэн эдийн засгийг эрчимжүүлэх ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа. Ажлын хэсэг эдийн засгийг дэмжих зорилгын хүрээнд баар, шөнийн цэнгээний газруудыг нээсэн боловч аж ахуйн нэгжүүд бэлэн биш байсан учир шийдвэрийг цуцаллаа. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж  буй аж ахуйн нэгж, иргэдийг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөх, газрын татвар болон нийслэл хотын албан татвараас хөнгөлөх ямар боломж байгаа талаар Сангийн яам болон холбогдох яамдуудтай санал солилцож байна. Мөн бизнес эрхлэгчид үйл ажиллагаагаа хязгаарлуулж буй учраас тэднийг татвараас чөлөөлөх, хөнгөлөх ямар боломж байгааг судалж байна. Коронавирусын халдварын энэ үед аж ахуйн нэгжүүд хүндрэлтэй нөхцөл байдалд ажиллаж байгааг бид хаана хаанаа ойлгож байгаа” хэмээлээ.

Мөн иргэдийн зүгээс танхимын сургалтын төвүүдийн үйл ажиллагааг нээх саналыг хотын Захирагчид удаа дараа  ирүүлж байгаа юм. Харин танхимын сургалтын төвүүдийг нээх эсэх асуудлыг БСШУСЯ, ХНХЯ шийдвэрлэх ёстой бөгөөд танхимын сургалтыг нээх саналыг Хотын зүгээс холбогдох яамдын сайдуудад хүргүүлсэн гэв.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ