Эрэгтэйчүүдэд хувцаслалтаараа илүү өндөр харагдах боломж олгодог өнгөний хослол, зохицол гэж бий.
Ерөнхийдөө намхан эрчүүдийг аналоги буюу хөрш өнгөөр хувцаслахыг дизайнерууд зөвлөдөг. Хөрш өнгөнүүд хоорондоо илүү зохицдог тул уусалт, нийлэмж нь таныг өндөр харагдуулахад тусладаг байна. Харин эсрэг өнгүүдийг хослуулахаас зайлсхий. Тухайлбал цэнхэр өнгийн хувцас өмссөн бол шар өнгөтэй хослуулахаас зайлсхийнэ гэсэн үг. Эсрэг өнгийг хувцаслалтдаа өнгө нэмэх зорилгоор маш бага хэмжээгээр, тухайлбал зангиа, оймс зэргийг өмсч болно.
www.themodestman.com сайтад нийтлэсэн эрчүүдийг өндөр харагдахад тусладаг долоон хослол өнгийг дор орууллаа.
1. ЦЭНХЭР+СААРАЛ
Хэзээд цэмцгэр харагддаг энэ хоёр өнгөний зохицол эрчүүдийн хувцаслалтын нэгдүгээрт жагсах хослол байх болно. Цайвар цэнхэрээс хөх өнгө хүртэл цэнхэрийн төрлийн бүх өнгийг цагаан саарлаас хар саарал хүртэл өнгөнүүдтэй зохицуулж өмсч болно.
2. ЦЭНХЭР+НОГООН
Цэнхэр өнгөтэй маш сайн зохидог бас нэг өнгө бол ногоон. Өвсний ногоон өнгөнөөс эхлээд олив ногоон өнгө хүртэлх бүх төрлийн ногоон өнгийг цэнхэр өнгөтэй хослуулж болно.
3. ХАР+УЛААН ХҮРЭН
Энэ хоёр өнгө нийлээд төлөв даруу хэрнээ уйтгартай биш харагдуулдаг. Ажил хэрэгч уулзалтын нэгэн хэвийн хувцаслалтыг энэ хоёр өнгө өөрчилж чадна. Мөн өдөр тутмын хувцаслалтад ч тохиромжтой хослол юм.
4. ЦАГААН/цайвар өнгөнүүд/+ШАРГАЛ
Ялангуяа зуны урин дулаан улиралд үүн шиг төгс хослол байхгүй. Цагаан өнгө хэнд ч зохидог найрсаг өнгө. Цагааны оронд цагаан цэнхэр, цайвар ягаан өнгийг шаргал өнгөтэй хослуулж өмсөөрэй.
5. НОГООН+БОР
Натурал энэ хоёр өнгийг зөв зохицуулж чадвал тун ч боловсон харагдаж чадна.
6.СААРАЛ+БОР
Мөн л цайвар бороос хүрэн бор хүртэл өнгийг саарлын төрлийн өнгөнүүдтэй зохицуулж өмсөхөд ямар ч насны эр хүнд алдаагүй цэвэрхэн харагддаг.
7. ХАР+БОР
Даруухан, элегант хослол. Мөн монгол эрчүүдийн хамгийн нийтлэг хэрэглэдэг өнгөний хослолын нэг гэж хэлж болно.