Шүдийг хоёр сарын дотор дахин ургуулдаг болно

Шүдээ авахуулсан хүмүүсийн хувьд хиймэл шүд зүүх, эсвэл имплант суулгах гэсэн хоёр аргаар л шүдтэй болж байгаа. Тэгвэл Колумбиагийн их сургуулийн эрдэмтэд шүдээ авахуулсан хүмүүст өөрийнх нь эсийг суулгах замаар яг л  бага насны хүүхэд шиг шинэ шүд ургуулах боломжийг нээхээр ажиллаж байгаа ажээ. Эрдэмтэд 22 хархан дээр судалгаа шинжилгээ хийж байгаа бөгөөд хархнуудад хоёр сар орчмын дараа шинэ шүд ургаж эхэлсэн аж. Судалгаа шинжилгээг явуулж буй эрдэмтэд хүн дээр ч мөн ийм хугацааны дараа шинэ шүд ургах боломжтой гэж үзэж байгаа юм байна.

Колумбиагийн их сургуулийн эрдэмтэд хүн дээр туршилтаа эхлүүлсэн бөгөөд энэ судалгаа шинжилгээ удалгүй олны хүртээл болж шүдтэй болохын тулд заавал имплант суулгаж мэс засалд орох шаардлагагүй болно гэж найдаж байгаагаа Шүдний эрдэм шинжилгээний сэтгүүлд  /Journal of Dental Research/ дурджээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...