Махны өргөтгөсөн худалдаа болно

Нийслэл хотноо махны өргөтгөсөн худалдааг ирэх 5 дугаар сарын 2-ноос эхлэн 7 хоногийн турш зохион байгуулахаар төлөвлөж байна.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нөөцийн махны нийлүүлэлт болон бусад асуудлаарх Ажлын хэсгийн ээлжит хурлыг мягмар гарагт хийв. Хурлаар мах бэлтгэн нийлүүлэгч 16 аж ахуйн нэгжийн сүүлийн 14 хоногт нийлүүлсэн махны хэмжээ, хөдөө орон нутгаас махаа татсан 14 аж ахуйн нэгжийн төрөл хэмжээ, жижиглэн савлалтын цехийн үйл ажиллагаанд хяналт шалгалт, махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулахтай холбоотойгоор дүүргүүдийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс /ХХҮХ/ тус бүр нутаг дэвсгэрийнхээ хүрээнд худалдааны төвүүдтэй уулзалт хийх үүргийг өгсний дагуу 6 дүүргийн 16 байршилд худалдаа зохион байгуулах саналыг хэлэлцээд нийт 21 байршилд зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.

Мөн үргэлжлүүлэн Бодлогын гэрээний 19 аж ахуйн нэгжээс 5 аж ахуйн нэгжийг хасах саналыг хэлэлцэж шийдвэрлэсэн бөгөөд үлдсэн 14 аж ахуйн нэгжид явуулах хяналт шалгалтыг яаралтай хийх үүргийг өглөө. Нөөцийн мах борлуулалтад ямааны мах үлдэгдэл их байгаа тул үнийг бууруулах боломж, савлагааг жижгэсгэх асуудлыг хэлэлцсэн ч ажлын хэсэг шаардлагагүй гэж үзлээ.

Харин нэмэлтээр борлуулалтын цэг ажиллуулах хүсэлт ирүүлсэн аж ахуйн нэгжүүдийн саналыг Махны өргөтгөсөн худалдааны дараа хэлэлцэхээр шийдвэрлэжээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...

Энэ сарын 26-наас Цонжин болдог чиглэлд нийтийн тээврийн автобус явна

"Цонжин болдог" орчимд Х:17 чиглэлийн нийтийн автобус зогсдог болох...