АН-ын генсек Ц.Баатархүү өрх тусгаарласан ардчиллынханд хүчээ нэгтгэх урилга хүргүүлэв

АН-ын шинэ генсек Ц.Баатархүү өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр ярихдаа “Ардчилсан үзэл санаагаар тугаа хийж байгаа улс төрийн намуудад, ардчиллын үйл хэргийн төлөө залуу насаа зориулсан журмын нөхдөдөө 2020 оны УИХ-ын сонгуульд хамтарч, хүчээ нэгтгэж оролцох эв нэгдлийн, ялалтын урилгыг хүргүүлж байна.

1996 онд АН анх удаа одоогийн МАН-ыг ялсан. 2000 онд ардчиллын төлөөх намууд тав салж сонгуульд оролцоод бүгд ялагдаж байсан. Тиймээс тусдаа нам байгуулаад гарчихсан, ардчиллын үйл хэргийг ямагт дэмждэг намууд, лидерүүдийг ирэх сонгуульд хамтарч оролцъё гэж байгаа юм. Хамтарч гэдэг нь эвсэнэ гэсэн үг биш. АН-аасаа нэр дэвшиж, ардчиллын үйл хэргийг хүчирхэгжүүлэн, 2016 оноос хойш хяналтгүйгээр, амлалтаа биелүүлэхгүй байгаа эрх баригчдын увайгүй үйлдлийг таслан зогсооё.

Тиймээс дөрөвдүгээр сарын 9-нд хуралдсан АН-ын Үндсэн бодлогын хороогоор 2020 оны сонгуульд АН эв нэгдлийг эрхэмлэх уриалгатайгаар оролцох болсноо зарласан. АН-ын урилгыг хүлээж аваад, нийлж нэгдээд явах хүмүүст үүд хаалга нээж байгаа. АН бусад улс төрийн намууд санхүүжилтийн асуудлаа ил тод болгохыг шаардаж байна” гэв.

1 сэтгэгдэл

Comments are closed.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

АН-ын шинэ дарга энэ удаагийн Их хурлаас тодрохгүй

Ардчилсан намын X Их хурал өнөөдөр 21 аймаг, есөн...