Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойд замыг түр хаана

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Нийслэл хүрээ өргөн чөлөө” буюу Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойд талын авто зам, Парк од хотхоны харалдаа явган хүний гүүрэн гарц барих барилгын ажлыг 2019 оны есдүгээр сарын 30-ны өдөр хийж эхлүүлсэн.

Он дамжин хэрэгжиж буй уг ажлын хүрээнд гүүрийн дам нуруу болон хөндлөн дам нуруу байрлуулж угсрах, зорчих хэсгийн лист байрлуулах ажлуудыг гүйцэтгэх тул тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2020 оны дөрөвдүгээр сарын 8-16-ны өдрүүдэд 00:00-06:00 цагийн хооронд хязгаарлаж байгаа аж. Иймд  жолооч нар хязгаарлалт хийх хугацаанд аюулгүй байдлыг ханган бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Нийслэлийн Автозамын Хөгжлийн Газар-н зураг.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...