Гэр бүлийн орчинд сэтгэл зүйн зөвлөгөө хэрхэн үзүүлэх талаар сургалт зохион байгууллаа

Монгол Улсад коронавирус/COVID-19/-ийн халдварын онцгой нөхцөл байдал үүссэн энэ үед ХНХЯ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Хүүхэд хамгааллын мэргэжлийн анги байгуулан ажиллаж байгаа.

Тэгвэл ХНХЯ-ны “COVID-19 халдварын онцгой нөхцөл байдлын үед хүүхэд хамгааллын салбар дундын бүлгийн бэлэн байдал, хариу арга хэмжээний төлөвлөгөө”-ний дагуу Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран 21 аймаг 9 дүүргийн мэргэжлийн бүлгийн гишүүдэд зориулсан “Сэтгэцийн эрүүл мэнд ба сэтгэл зүйн тусламж үзүүлэх анхан шатны мэдлэг олгох нь” Цахим сургалтыг зохион байгуулж эхэллээ. Сургалт зургаан өдөр үргэлжлэх бөгөөд эхний өдөр нийслэлийн 9 дүүргийн Хүүхэд хамгааллын мэргэжлийн ангийхан оролцож байгаа юм. Сургалтыг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал болон энэ чиглэлээр мэргэшсэн анагаах ухааны доктор сэтгэл засалч эмч нар зааж байгаа бөгөөд коронавирусын халдварын онцгой нөхцөл байдаг үүссэн энэ үед гэр бүлийн болон бусад орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хэрхэн хангах, болзошгүй осол гэмтлээс яаж урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө мэдээлэл өгч байна. Түүнчлэн онцгой нөхцөл байдал үүссэн энэ үед мэргэжлийн ангийхан өөрсдийн сэтгэл зүйгээ хэрхэн бэлтгэх талаар мөн зөвлөгөө мэдээлэл өгч байгаа юм.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

512 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны 11 дүгээр сарын 22-ний...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...