С.Амарсайхан: Талбайн өмнөх газрыг буцааж авахаар зохион байгуулалттай сүлжээ ажиллаж байна

Улаанбаатар хотод өрнөж байгаа бүтээн байгуулалтын ажлын талаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр мэдээлэл хийж нийгмийн сүлжээгээр тараад буй Төв талбайн урд барих  усан оргилуурын талаар мэдээлэл өглөө.

Нийслэлээс 2019 оноос эхлэн эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглаагүй, банк санхүүгийн барьцаанд тавигдсан, хувийн эзэмшилд очсон олон нийтийн эдэлбэр газруудын судалгааг холбогдох албаныхан гаргасан байна. Үүнтэй холбогдуулан зарим томоохон газруудыг нийтийн эзэмшилд буцаан авч эхэлжээ.

Жанжин Сүхбаатарын талбайн урд хэсгийн 1,8 га газар “UB констракшн” хэмээх  компанийн эзэмшилд орж, 10 сая долларын банкны барьцаанд тавигдсан байсныг таслан зогсоож нийтийн эдэлбэр газар болгон тохижуулж эхэлсэн талаар хотын Захирагч С.Амарсайхан онцоллоо.

Хотын Захирагч С.Амарсайхан “Улаанбаатар хотод нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ хангалттай биш байгаа. Ногоон байгууламжийг нэмэгдүүлж, олон улсын жишигт нийцсэн ногоон байгууламжтай болохоор зорьж ажиллаж байна. Сүүлийн өдрүүдэд Сүхбаатарын талбайн урд хэсэгт стандартын дагуу хийх гэж байгаа тохижилтын асуудалд улс төрийн шинжтэй, иргэдэд буруу ойлголт төрүүлэхүйц мэдээлэл тарааж байна гэлээ.

Түүний хэлснээр “Сүхбаатарын талбайн урд хэсэг 2006 онд хувийн эзэмшилд олгосон байдлыг 2019 онд газар эзэмших эрхийг нь цуцалж, нийтийн эзэмшилд авсан. Үүнээс хойш олон нийтээс санал авч, зураг төслийн уралдаан зохион байгуулж цэцэрлэгт хүрээлэнг тохижуулах ажил эхлээд явж байна. Тохижилтын хүрээнд автомат усалгаатай, 800 кв.метрийн хэмжээтэй дугуйн талбайтай, хоёр нийтийн бие засах газар байгуулж тохижуулахаар төлөвлөж байна. Мэргэжлийн байгууллагын зөвлөмж, иргэдийн санал, нарийвчилсан зураг төслийн дагуу олон улсын жишигт нийцсэн ногоон байгууламж хийгдэнэ. Тохижилтыг ямар нэгэн хувийн компани гүйцэтгээгүй, нийслэлийн Тохижилт үйлчилгээний 100 гаруй ажилтан албан хаагчид хийж байгаа. Улс төрийн зорилгоор иргэдэд буруу мэдээлэл өгч, төрийн захиргааны байгууллага иргэдийг хооронд нь талцуулж, улс төрийн болон хувийн, бизнесийн ашиг сонжоо хайсан хүмүүс бүтээн байгуулалтыг зориуд харлуулж байна” гэв.

Сүхбаатарын талбайн урд талын 2.5 га газрыг эзэмшиж байсан “UB констракшн” компанийнхан шүүхээр заргалдаж эхэлсэн бөгөөд газрыг буцааж авахын тулд зохион байгуулалттай сүлжээ ажиллаж байгааг хотын Захирагч дуулгаад, Сүхбаатарын талбайн урд хэсгийн нийтийн эдэлбэрийг ногоон байгууламж болгож тохижуулах ажил зогсохгүй гэдгийг онцолж хэллээ. Цаашид нийслэл хотод зориулалтын дагуу ашиглагдаагүй, хогийн цэг болсон газруудад иргэдээс санал асуулга авч тохижуулах аж.

1 сэтгэгдэл

  1. ub construction gej henii company bolood shuuhdeh geed baigaan zarimd ni 007 ga oldohgui bhad zarim ni Janjin Suhiin talbai avah geed ene odoo ymar huuli uilchleed baigaa shuuh zasaglal um be.

Comments are closed.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

512 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны 11 дүгээр сарын 22-ний...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...