Гэртээ тусгаарлах ёстой иргэн хотод ирж архидан согтуурчээ

Тусгаарлах  байранд байх хугацаа нь  дууссан иргэдийг гэртээ өөрийгөө тусгаарлахыг мэргэжлийн байгууллагаас зөвлөж байгаа. Энэ дагуу иргэдийг тусгаарлах  байрнаас гэртээ гарахад  нь баталгааны хуудас дээр гарын үсэг зуруулж, заавар зөвлөгөөг сайтар өгч байгаа аж. Гэвч гэртээ гарсан иргэд гэрийн хориог зөрчих явдал цөөнгүй гарчээ. Тухайлбал Сэлэнгэ аймгийн  иргэн  сануулсаар  байтал гэрийн хорионд байлгүй нийслэл Улаанбаатар хотод ирж хэд хоногоор архидан согтуурсан тохиолдол гарчээ. Ийм иргэдтэй хатуу хариуцлага тооцож, холбогдох хууль тогтоомжийг сахиулна гэдгээ Улсын онцгой комиссоос  анхаарууллаа.

Хэн нэгний хэнэггүй үйлдэл манай улсад коронавирусний халдвар тархах нөхцөл байдлыг үүсгэж болзошгүй тул тусгаарлах байрнаас гэрийн хорионд шилжсэн иргэд төдийгүй бусад иргэд ч анхаарал болгоомжтой байхыг УОК сануулав.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...