Энэтхэг: 21 хоногийн хорио зарлаж, гэрээс гарсан тохиолдолд шийтгэхээ мэдэгдлээ

Энэтхэг улс 21 хоногийн хорио цээрийн дэглэмд шилжиж байгаагаа  Ерөнхий сайд Нарендра Мод өчигдөр орой мэдэгдлээ. 21 хоногийн хугацаанд иргэд гэрээс гарахгүй бөгөөд гарсан тохиолдолд шийтгэл оногдуулах юм байна. Энэ нь одоогоор коронавирусний халдварын  үед улс орнуудын авч хэрэгжүүлж буй хамгийн хатуу гэж хэлж болох арга хэмжээ болоод  байна. Учир нь өнөө өглөөнөөс эхэлсэн хорио цээрийн дэглэмийн талаарх энэхүү мэдэгдлээ мягмар гарагийн орой иргэддээ мэдэгдсэн  бөгөөд өмнө нь ямар нэгэн  байдлаар хүнс хоолоо нөөцлөхийг сануулалгүйгээр ийн шийдсэн нь иргэдийг нэлээд  хэцүүхэн байдалд оруулаад  байгаа ажээ.

Үүнээ үүдэж хоол хүргэлтийн ажилчид болон иргэд, цагдаа нарын дунд  асуудал үүсэх болжээ. Цагдаа нар иргэдийг гэрээс гарахгүй байхыг,  хоол хүргэлтийн ажилчдыг буцахыг шаардаж байгаа бөгөөд  гудамжинд цагдаа нарт зодуулах зэрэг үйлдлүүд гарч байгаа юм байна. Коронавирусаар өвчлөхөөр өмнө өлсгөлөнгөөр үхэж магадгүй нь гэж энэтхэгүүд ихээхэн бухимдаж байгаа юм байна.

Коронавирусний дэгдэлтийн оргил үе болсон энэ цаг үед 21 хоногийн хорионд  шилжих нь энэтхэг хүн бүрийн эрүүл мэдийн төлөө хийж байгаа алхам гэж тус улсын засгийн газар үзжээ. Ерөнхий сайдын хэлснээр Энэтхэг улс коронавирусний халдварын эсрэг 2 тэрбум доллар зарцуулахаар тооцоолсон байна.

Тус улсад одоогоор коронавирусний 519 тохиолдол бүртгэгдэж,  10  хүн нас бараад  байгаа юм.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...