90 хоногийн хугацаанд хэрэглээний зээлийн үндсэн өр, зээлийн хүүг хойшлууллаа

Засгийн газрын ээлжит хуралдаан сая дуусч хуралдаанаас гаргасан шийдвэрийнхээ  талаар мэдээлэл өглөө. Арилжааны банкуудаас зээл авсан олон иргэн, ААН банкуудад зээлээ хэрхэх талаар Засгийн газарт хандсан  байна. Засгаас тэдний хүсэлтийг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцээд эхний ээлжинд зөвхөн хэрэглээний зээл  авсан иргэн, ААН-үүдэд түр боломж олгохоор шийджээ. Тодруулбал, 90 хоногийн хугацаанд үндсэн өр, зээлийн хүү төлөлтийг хойшлууллаа. Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн хэлснээр засгийн энэ шийдвэр гарснаар зээлээ төлөхгүй гэж ойлгож болохгүй аж.

“Зээлийг гэрээний үндсэн дээр олгодог тул зээл авсан банкиндаа хандаж, бүтцийн өөрчлөлт хийлгэх боломжтой. Хэрэглээний зээлээ эсвэл хүүгээ нэг л сар төлөөгүй бол тухайн зээлдэгчийн ангилал буурах эрсдэлтэй. Тухайн зээлдэгчийг санхүүгийн сахилга бат буурсан гэж үздэг. Үүнийг хаасан”

Банкууд зээлийн бүтцэдээ өөрчлөлт хийж болно. Энэ хугацаанд нэмэлт төлбөр, алданги, шимтгэл төлөхгүй.

Өндөржүүлсэн бэлэн байдал зарласнаас хойш зургаан сарын турш ангилалд өөрчлөлт царцаалаа. Энэ хугацаа долдугаар сарын 27-нд дуусна.

Ингэснээр зээлдүүлэгчийн ачаалал ихээхэн буурна.

Мөн зээлээ хугацаа хоцроосон иргэд, ААН-ийн мэдээлэл зээлийн мэдээллийн сан руу нэмэгдэж орохгүй. Энэ санд сөрөг байдлаар бичигдсэн ААН дахин зээл авахад хүндрэл үүсдэг талтай гэв.

Өнөөдрийн байдлаар банкууд нийт 18 их наяд төгрөгийн зээл гаргаад  байгаа аж.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хавдрын эсрэг вакцин хавдар дахих магадлалыг 42 хувь бууруулна

АНУ-ын биотехнологийн Moderna компани болон эм үйлдвэрлэгч Merck хамтран...

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ

Шатахууны шуурхай штабаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг шатахуун түгээх станцуудад...

Оюутолгойн 2027 оны ногдол ашгийг иргэдэд олгох, хувь эзэмшлийг 100 хувь шилжүүлэх тогтоолын төсөлд санал авч эхэллээ

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...

Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, говийн бүс нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай

Нийт нутгаар үүлшинэ. Баян-Өлгий, Ховдын өмнөд, Завханы зүүн, Говь-Алтай,...