Туркийн нислэгийн явцад зорчигчдод эрүүл мэндийн тандалт хийнэ

Бүгд Найрамдах Турк Улсаас монгол иргэдээ авчирхаар “МИАТ” компанийн тусгай үүргийн онгоц 2020 оны 03 дугаар сарын 18-ны өглөө “Чингис хаан” ОУНБ-аас хөөрсөн.

Улсын онцгой комиссын шийдвэрээр нислэгийн бүрэлдэхүүнд Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч 2, ХӨСҮТ-ийн 1 эмч багтсан. Улсын ахлах байцаагч, эмч нар нислэгийн явцад зорчигчдод эрүүл мэндийн тандалт хийж ажиллана.

Нислэгээр мөн 102 зорчигч явсан бөгөөд экипажийн бүрэлдэхүүнд 4 нисгэгч, 2 инженер, техникийн ажилтан, 9 үйлчлэгч багтсан.

Тусгай үүргийн онгоцоор ирсэн зорчигчид болон эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагчид, ХӨСҮТ-ийн эмч, экипажийн бүрэлдэхүүнийг Улсын онцгой комиссын 2020 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 04 дүгээр тогтоолын дагуу 14 хоног тусгаарлана.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн албан тушаалтны хэргийг Шүүхэд шилжүүллээ

Прокурорын байгууллага 2026 оны 8 дугаар сарын 10-наас 14-ний...

Бумбат рашаанд 16.9 мянган м³ хөв цөөрөм байгууллаа

Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд Баруун салааны гол, Бумбат...

Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол болно

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг дэвсгэрт орших Хар зүрх...

Монголын баг олон улсын газарзүйн XXII олимпиадаас алтан медаль хүртлээ

Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотноо 2026 оны 8...