АН-ын дарга С.Эрдэнэ өнөөдөр хэвлэлийнхэнд хандлаа. Тэрбээр Засгийн газраас төрийн албан хаагчдыг алагчилж, шударга ёсны зарчмыг алдагдуулсан шийдвэр гаргасан, УИХ-ын 73 дугаар тогтоолыг хүчингүй болгох, УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг Засгийн газарт хүргүүлсэн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгэнд тайлбар өгөх гэж ийн хэвлэлд ханджээ.
Засгийн газраас 2020 оны хоёрдугаар сарын 19-ний 75 тоот тогтоолоор ЗГХЭГ-ын албан тушаалтнууд, яамдын захиргааны албан тушаалтнуудын цалинг 279-451 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Төсвийн орлого тасарсан, эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа энэ үед төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг нэмж, албан хаагчдаа алагчилсан шийдвэр гаргалаа. Тиймээс АН-аас мэдэгдэл гаргасан.
УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан. Энэ нь нэн онцгой нөхцөлд, нийгэм, эдийн засагтай холбоотой асуудлыг дараалал харгалзахгүйгээр хэлэлцэх тухай хуулийн төсөл юм.
“Эрдэнэс-Тавантолгой” компанийн 30 хувийг худалдах асуудлыг нэн тэргүүнд яаралтай шийдэх шаардлагатай болоод байна. Өмнө нь УИХ дээр танилцуулахдаа 3-5 тэрбум ам.долларын IPO хийх замаар шаардлагатай байгаа дэд бүтцийг санхүүжүүлнэ гэж танилцуулсан. Гэтэл Д.Сумъяабазар сайдын хэлж байгаагаар нэг тэрбум ам.доллараар эхний ээлжинд 30 хувиа зарах асуудал яригдаж байгаа юм байна. Үүнийг Тавантолгойн ордын үнэ цэнийг алдагдуулсан, шударга бус шийдвэр гэж харж байгаа учраас УИХ-ын дэгийн хуульд өөрчлөлт оруулж, энэ асуудлыг Засгийн газар бус УИХ-аар шийдвэрлүүлэх нь зөв гэж харж байгаа юм.
Үүний дараа дараа сэтгүүлчид сонирхсон зарим асуултдаа хариулт авав.
-IPO гаргаснаар “Эрдэнэс-Тавантолгой” хяналттай, нээлттэй компани болох юм биш үү?
-Тавантолгойн үр ашгийг нэмэгдүүлэх бодит боломж байсаар байтал зарах асуудал ярих нь утгагүй. Жилд 1-2 их наядын цэвэр ашигтай ажиллаж эхэллээ. IPO гаргаж, хөрөнгө босгоод юунд зарцуулах нь тодорхойгүй байна. Бид Оюутолгой дээр яг ийм замаар алдаа гаргасан. Техник, эдийн засгийн тооцоо судалгаа маш бүрхэг байна.
-Таныг гэмт хэрэгт яллагдагчаар татсан гэж хуулийн байгууллага мэдэгдсэн. Ерөнхий прокуророос УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал хүргүүлсэн гэх мэдээлэл бас байна?
–Сонгууль дөхөөд ирэхээр ийм гүтгэлэг маш хүчтэй явагддаг. Би өнөөдрийг хүртэл хуулийн байгууллагад дуудагдаж, мэдүүлэг, тайлбар өгөөгүй. Прокурорын байгууллагаас энэ талаар надад мэдэгдээгүй. Би хаана, хэнд, ямар хохирол учруулсан юм бэ. Тэр баримтаа гаргаад ир. Тэгэх юм бол хариуцлагаас зугтаад байх зүйл алга.
-АН-аас УИХ-ын ээлжит сонгууль дөхөнгүүт намын нэр хүндийг унагаах зорилгоор төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсийг улс төрийн хилс хэрэгт холбогдуулах болсон гэсэн мэдэгдэл гаргасан байна. Гэтэл танай намын ахлах зөвлөх З.Энхболд Дубайн гэрээг байгуулсан Ч.Сайханбилэг нарын хүмүүс луйварчин гэсэн мэдэгдэл хийсэн. Та нарын байр суурь яагаад өөр өөр байгаа юм бэ?
-АН-тай холбоотой төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсийг хуулийн байгуулага шалгах тохиолдол нэлээн байгаа. Тодорхой нотлох баримтгүйгээр, хоморголсон байдлаар, АН-аас төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс дээр хууль бус үйл ажиллагаа явуулахгүй байхад анхаарч ажиллахыг шаардаж байна. Хоёрдугаарт, Ц.Элбэгдорж гэдэг хүн 2009 онд АН-ын гишүүнчлэлээс түдгэлзээд түүнээс хойш сэргээгээгүй байгаа. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдоржийг олж ир” гэж ярьсан. Эрх барьж байгаа юм бол өөрсдөө олж ир. Эрх барьж байгаа намд бүх эрх мэдэл нь байгаа. Төрийн чиг үүргийг яагаад улс төрийн намд наагаад байгаа юм бэ.
-Ч.Сайханбилэгтэй танай нам холбоотой байдаг уу? Ч.Сайханбилэгийн тухайд өөр улсаас орогнол хүссэн байсан.
-Намын дүрмийн хүрээнд ажилладаг. Хуулийн байгууллага шиг хэн нэгэн гишүүнтэйгээ холбоотой асуудлыг араас мөрдөж мөшгөөд явдаггүй. Ч.Сайханбилэгтэй холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллага нь шалгах ёстой.
-Ц.Элбэгдоржийн хүү, Гишүүн асан Н.Батбаярын охин, ТЕГ-ын дарга асан Б.Хурц нар 2020 оны сонгуульд нэр дэвшихээр АН-д 100 саяын төгрөгөө төлсөн гэх юм. Энэ үнэн үү?
-Бид гишүүдээсээ урьдчилгаа татвар авсан. Энэ бол намын дотоод асуудал. Тиймээс тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Ц.Элбэгдоржийн хүү, Батбаярын охин ч юм уу хэн нэгэн хүн татвар төлсөн нь намын дотоод асуудал. Гэтэл манай намд хэн нэгэн хүн 100 сая төгрөг төлөөд, нэр дэвших гэж байгаа асуудлыг хаа хамаагүй ЗГХЭГ-ын дарга яасан сайн мэддэг юм бэ. Нэг зүйлийг тодорхой хэлье. Дээр дурдсан хүмүүсээс хэн нь ч мөнгө төлөөгүй. Б.Хурц гэдэг хүн манай намд нэг ч төгрөг төлөөгүй. Б.Хурц гэдэг хүнийг нэр дэвшүүлэх асуудал намын аль ч шатанд яригдаагүй. Ийм ор үндэслэлгүй мэдээлэл хийсэн Л.Оюун-Эрдэнэ сайдыг хуулийн байгууллагад шалгуулна. Тэр хүн манай намыг харлуулах гэж ядахдаа мөрдөн байцаалтын нууцтай холбоотой олон зүйл ярьсан. Эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж мөрдөн байцаалтын нууц задлаад сууж байгаа Л.Оюун-Эрдэнийг шалгах ёстой.
Оюун-Эрдэнэ бол Сэлэнгийн Хүдэрт комон беби гэж орилон хүчин хийсэн этгээдүүдийн нэг мөн.
Aluurchin elbegdorjiin bogs doloogch aluurchin erdene
Өгнө өгнө гээд л улиад байх юм.Хэзээ яг өгөх вэ? Чадахгүй бол битгий хуцаад бай.