Баянгол дүүргийн МАН-ын хороо шилдгийн шилдгээр шалгарчээ

МАН-ын түүхт 99 жилийн ой тохиож байна. Жил бүрийн “Эх орончдын баярын өдөр”-ийг тохиолдуулан аймаг, нийслэлийн намын байгууллагуудынхаа үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч шилдгүүдийг шалгаруулдаг уламжлалтай. Энэ жилийн шилдгийн шилдэг намын байгууллагаар Баянгол дүүргийн МАН-ын хороо шалгарлаа.

Тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан өнөөдөр шилдгээр шалгарсан Баянгол дүүргийн намын хорооны хамт олныг хүлээн авч, тус намын хорооны дарга Ж.Ганбаатар, дэд дарга Б.Сэмжидмаа нарт шилжин явах цом, батламж, мөнгөн шагналыг гардуулсан юм.

Баянгол дүүргийн намын хороо шилдгийн шилдэг намын байгууллагаар шалгарсан нь дүүргийн намын хороод дундаа анхдагч нь болж байгааг Д.Амарбаясгалан энэ үеэр онцлов. Мөн Ж.Ганбаатар даргаар ахлуулсан Баянгол дүүргийн намын хороо, тэргүүлэгчид, намын хорооны гишүүдэд намын дарга, гишүүд дэмжигчдийн нэрийн өмнөөс баяр хүргэж, амжилт хүссэн юм.

Баянгол дүүргийн Монгол Ардын Намын хороо МАН-ын XXVIII Их хурлаар шинэчлэн баталсан намын дүрмийн дагуу намын анхан шатны байгууллагын шинэчилсэн бүтцийг манлайлан зохион байгуулж, 23 үүртэй байсныг 23 хорооны намын хороо, 106 үүртэй болгон өргөтгөсөн. Мөн намын гишүүдийн идэвхи оролцоог нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарч ажилласан нь шилдгийн шилдгээр шалгарах гол үзүүлэлт болсон байна. Өнгөрсөн онд үйл ажиллагаагаа өргөтгөж, гишүүд дэмжигчидтэйгээ илүү ойр ажиллах үүднээс Баянгол дүүрэг намын хорооны II байраа ашиглалтад оруулсан.

Түүнчлэн Монгол Ардын Намын “Цахим нам” болох зорилтын хүрээнд Баянгол дүүргийн намын хороо намын гишүүдийн бүртгэлээ 100 хувь цахим болгож бүртгэлжүүлсэн байна. Баянгол дүүргийн намын хороо нь өнгөрсөн онд бодлогын томоохон ажлуудыг бусад аймаг, дүүргийн намын хороодыг манлайлан амжилттай биелүүлснээс гадна залуучууд эмэгтэйчүүд, оюутнуудад чиглэсэн олон шинэлэг арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна.

1 сэтгэгдэл

Comments are closed.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ухаж хашаалаад 10 жил болсон Жуковын хөшөөний арын газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Хотын дарга Б.Пүрэвдагва Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороо Жуковын музейн...

Москвад томоохон дроны халдлага болж, нефть боловсруулах үйлдвэр шатжээ

Украины талаас явуулсан гэж үзэж буй өргөн хүрээний дроны...

Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгуулж байна

Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай...

Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгож, их цэвэрлэгээ хийнэ

Хөвсгөл нуур нь Монгол Улсын цэвэр усны 75 хувийг...