МАН-ын цагаан байранд “Хар жагсаалт” гаргаж байна гэв үү

Эрх баригч МАН-ын Удирдах зөвлөл өнгөрсөн баасан гарагийн өглөө хуралдаж хэд хэдэн асуудал хэлэлцжээ. УИХ-ын ээлжит сонгууль дөхөж байгаа учраас нэр дэвшигч нарыг тодруулахдаа танил тал, бэл бэнчин биш сонгогчдоос авсан судалгааны дүнг үндэслэнэ гэдгийг У.Хүрэлсүх хэлжээ. МАН-аас улс орон даяар нэр дэвшихээр горилогчдын рейтинг тогтоох судалгааг хоёр үе шаттай авсан бөгөөд дүнг нь энэ сарын сүүлчээр танилцуулах юм байна. Эхний үр дүн гарчихсан гэх боловч МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн төмөр шүүгэнд нууцалж байгаа гэлцэх болсон.

Сонгуульд нэр дэвшихээр горилж байгаа хүмүүсийн рейтинг тогтоох судалгаа авахаас гадна УИХ-д нэр дэвшүүлж болохгүй хүмүүсийн “Хар жагсаалт” гаргасан бөгөөд үүнийг МАН-ын дарга У.Хүрэлсүх, генсек Д.Амарбаясгалан нар мэдэж байгаа ажээ. Товчхондоо бол авлига, албан тушаалын гэмт хэрэгт нэр холбогдсон, 60 тэрбумын гэх хэргийн авторууд, У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах оролдлогыг удирдсан хүмүүсийг МАН энэ удаад сонгуулийн тойргийн гадна үлдээх нь бараг тодорхой болжээ.

“Хар жагсаалт”-д орсон МАН-ын гишүүд дотор Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат, УИХ дахь МАН-ын бүлгийн ахлагчаар ажиллаж байсан Д.Хаянхярваа, гишүүнийх нь бүрэн эрхийг түдгэлзүүлээд байгаа Н.Номтойбаяр, генсектэйгээ тойрог давхцаад байгаа УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, “Капитал” банкаараа дамжуулж нийгмийн даатгалын мөнгө угаасан гэгдээд байгаа УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Өмнөговиос сонгогдсон гишүүн Н.Амарзаяа, Чингэлтэйгээс сонгогдсон гишүүн Д.Ганболд гэх мэтээр үргэлжилнэ. Энэ “Хар жагсаалт-д орсон л бол нэр дэвшүүлэхгүй, улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй гэж ойлгож болно. Одоогоор хэнд ч ил болоогүй энэхүү “Хар жагсаалт”-ыг МАН-ын бага хурал дээр танилцуулж магадгүй гэдгийг эх сурвалжууд хэлсэн.

Нөгөө талдаа МАН-ын одоогийн удирдлагууд өмнө нь сонгуульд дэвшиж байгаагүй, аль нэг улс төрийн намын гишүүн байгаагүй, нэр цэвэр залуустай нууц уулзалтууд хийж байгаа талаар хэвлэлүүд өмнө нь мэдээлсэн. Эдгээр залуустай тохиролцож чадвал УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх замаар хамтран ажиллаж, улс төрд шинэ баг бүрдүүлэх тактикийг У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан нар барьж байгаа бололтой юм.

Коронавирүсийн халдвараас урьдчилан сэргийлж өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байхад онцгой байдлын алба хаагч нарын шаардлагыг биелүүлээгүй МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энхэд хариуцлага тооцох асуудлыг МАН-ын Бага хурлаар шийлдэхээр тогтсон байна. Алба хаагч нарын шаардлагыг биелүүлээгүй хүнд хариуцлагаас мултрах шалтаг олдох ёсгүй гэж МАН-ын дарга У.Хүрэлсүх Удирдах зөвлөлийнхөө хурал дээр хэлсэн сурагтай.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Монгол Улсын зээлжих зэрэглэлийг 10 жилийн дараа “B+тогтвортой” зэрэглэлд шилжүүлжээ

Олон улсын Фитч агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг 10...

Шинэ ургацын ногоог нийслэлд борлуулах 21 БАЙРШИЛ

Улаанбаатар хотод жил бүрийн намар шинэ ургацын ногооны томоохон...

Ёс зүйгүй авирласан бөхчүүдийн барилдах эрхийг хасаж шийтгэжээ

Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ны Ёс зүй, сахилга хариуцлагын...

Нийслэлийн сонгуулийн хорооноос өнөөдөр аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн...