Вояжийн залуус сайн үйлсийн аян өрнүүлжээ

“MGLAQUA” ХХК буюу бидний мэдэхээр “Вояж” цэвэр усны үйлдвэрийн хамт олон “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-өөр нэгэн сайхан буяны үйл хийжээ. Тус хамт олон Сонгинохайрхан дүүргийн Хүүхдийн асрамжийн газар амьдардаг 60  хүүхдийн үсийг засч, нэг өдрийг хамт өнгөрөөн гарын бэлэг гардуулсан байна.

“Вояж” цэвэр усны үйлдвэр нь  Сонгинохайрхан дүүрэгт байрладаг  бөгөөд дүүргийнхээ эмзэг бүлэг рүү чиглэсэн сайн санааны үйлс байнга явуулахыг зорьдог ажээ.

Тус хамт олон өмнө нь “Маск” аян өрнүүлж өөрсдийн гараар  амны хаалт  оёж СХД-ийн эмнэлэг,хороодоор үйлчлүүлж буй иргэд,   Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төв эмнэлэг, Иргэний танхим, Гал унтраах 29 дүгээр анги зэрэг байгуулагуудад тараасан байна. Мөн “Covid19”-ийн халдвараас сэргийлж Баянзүрх,  22-ын , Өлзийтийн товчоон дээр цаг наргүй ажиллаж байгаа цагдаа ,мэргэжлийн хяналт, онцгой  байдлын ажилтнууддаа талархалаа илэрхийлэн аарц, халуун, хоол цайгаар үйлчилсэн  байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

Нийслэлийн Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо, Алтай хотхоны...

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлд тавдугаар сарын 1-нд эхэлнэ

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд тавдугаар...

Нисэхээс Нүхт хүртэлх 2 км авто замын ажлыг эхлүүллээ

Архивчдын гудамж буюу Нисэхийн авто замаас шинэ суурьшлын бүс...