“Сэтгүүлч Батдорж” сангаас долоо дахь удаагийн тэтгэлэгт уралдаанаа зарлалаа

“Сэтгүүлч Батдорж” сангаас сэтгүүлзүйн ангид сурч байгаа оюутнуудад зориулсан долоо дахь удаагийн тэтгэлэгт уралдааныг зарлалаа. Монголд тогтмол хэвлэл үүссэн түүхэн өдрөөр энэхүү уралдааныг зарлаж Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр ялагч нарыг тодруулдаг уламжлалтай. Өнгөрсөн жилээс уралдааны шалгаруулалтад бага зэргийн өөрчлөлт оруулж 2 үе шаттайгаар зохион байгуулдаг болсон юм. Эхний шатанд эссэ бичих бөгөөд шалгуурт тэнцсэн тохиолдолд телевизийн сурвалжилга бэлтгэх ажээ.

Энэ жилийн уралдааны нэгдүгээр шатны эссэ бичлэг “Ондоошил” сэдэвтэй байх бөгөөд 500-гаас дээш үгтэй байх шалгуур тавьжээ. Хоёрдугаар шатанд шалгарсан оюутнууд 3 хүртэлх минутад багтааж үйл явдлын бус чөлөөт сэдвээр телевизийн сурвалжилга бэлтгэнэ. Сурвалжилга бэлтгэхэд “Сэтгүүлч Батдорж” сангийнхан редакцуудад хуваарилах зэргээр дэмжлэг үзүүлэх юм байна. Энэхүү уралдаанд бүтээлээрээ шалгарч тэргүүн байр эзэлсэн оюутны бүтэн жилийн сургалтын төлбөрийг “Сэтгүүлч Батдорж” сангаас олгодог.

Энэхүү уралдаанд сэтгүүлзүйн хоёр, гуравдугаар дамжааны оюутнууд оролцох бөгөөд эссэг [email protected] хаягаар хүлээн авна. Тэргүүн байрт шалгарсан оюутны бүтэн жилийн сургалтын төлбөрийг олгохоос гадна тусгай байрт 5 оюутан шалгаруулж мөнгөн урамшуулал гардуулан өгнө гэдгийг зохион байгуулагч “Хэвлэлийн эрх чөлөө төв” ТББ-ынхан онцоллоо. Өнгөрсөн 6 удаагийн уралдааны тэргүүн болон тусгай байрт шалгарсан оюутнуудад “Сэтгүүлч Батдорж” сангаас нийт 17 сая төгрөгийн оюуны хөрөнгө оруулалт хийжээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...