Сүмийн ханыг долоож бичлэг хийсэн залуус 74 удаа ташуурдуулна

 

Иран улсад коронавирүсийн халдвар гарч БНХАУ-аас гадна хамгийн олон хүн уг  халдвараас болж нас бараад  байгаа. Одоогоор тус улсад 92 хүн уг халдвараас болж нас барж, 2900 хүн халдвар аваад  байна. Хоёр хоногийн тус улсын хоёр иргэн залбирахдаа сүмийнхээ ханыг үнсэж, долоож байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд  тарсан. Бичлэг коронавирүсээс хол байхын тулд иранууд ийнхүү сүмийнхээ ханыг үнсч долоож байна гэсэн тайлбартайгаар дэлхий нийтээр тарсан юм. Тэгвэл Иран улс уг бичлэгийг хийсэн хоёр залууг худал мэдээ тараасан хэргээр баривчилжээ. Ираны хуулийн асуудал  хариуцсан мэргэжилтэн Хасан Новрозигийн хэлснээр тэд 2 сараас хоёр  жил хүртэл хоригдож, 74 удаа ташуурдуулах ялтай юм байна.

Мөн тус улсын Засгийн газраас сүмүүдийн  үйл ажиллагааг хязгаарлах, хаах  арга хэмжээ авахгүй гэж мэдэгджээ.

Ираны парламентын 23 гишүүний найман хувь нь коронавирүсийн халдвар авсан  гэсэн мэдээлэл байгаа бөгөөд яг ямар,  ямар гишүүд халдвар авсан нь тодорхойгүй байгаа юм.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...