Хүүхдүүд үнэмлэхгүйгээр жолоодож болох цахилгаан автомашин бүтээжээ

Францын “Citroën” компани Эми нэртэй авсаархан автомашин бүтээжээ. Сонирхолтой нь хоёр хүний  суудалтай, цахилгаан энэ тэргийг Францад 14 нас хүрсэн хүүхдүүд жолооны эрхийн үнэмлэхгүйгээр  жолоодож болох  гэнэ. Мөн 16 нас хүрсэн бол Европын хэд хэдэн улсад үнэмлэхгүйгээр хүүхдүүдийг жолоодохыг зөвшөөрсөн байна.  Учир нь “Эми”-г дөрвөн дугуйтай унадаг дугуй, дөрвөн дугуйтай скүүтэртэй адилтган  үзэж байгаа аж. Ами дээд тал нь 45 км цаг хурдалдаг ,найман морины хүчтэй цахилгаан мотортой аж. Уг автомашиныг 6600 ам.доллараар худалдаанд гаргаж буй бөгөөд энэ нь хуучин машины үнэнд ч хүрэхгүй тун боломжийн үнэ гэж үйлдвэрлэгчид нь үзэж байгаа юм байна.

Хот доторх ойр зуурын хэрэглээнд зориулж бүтээсэн уг тэрэг нь нэг цэнэглэлтээр 70 орчим км зам туулах хүчин чадалтай ажээ.

“Эми” энэ сарын 30 гэхэд Францад хүлээн зөвшөөрөгдөж удалгүй Итали, Испани, Португали, Белги, Германд худалдаанд гарах юм байна.

The Citroën Ami was designed with as few unique parts as possible. The front uses the same body parts as the back and even the doors are exactly the same.
spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...