Сар шинийн өдрүүдэд буюу 2 дугаар сарын 23-ны 08.00 цагаас 27-ны 08.00 цаг хүртэл улс, хот хоорондын тээврийг зогсоох шийдвэрийг Улсын онцгой комиссоос гаргалаа. Энэ хугацаанд автобус, галт тэрэг, автомашинаар Улаанбатараас орох, гарах, аймгуудаас орох, гарах, сум хооронд зорчих гээд бүх хөдөлгөөнийг хаах бөгөөд агаарын нислэг хамаарахгүй юм байна.
Улсын онцгой комисс гуравдугаар сарын 2-ноос өмнөд хөрш БНХАУ руу нүүрс тээвэрлэлтийг хэвийн үргэлжлүүлэх бэлтгэл ажлыг хангах үүргийг салбарын сайдад өгөв. Засгийн газрын хуралдаанаас хөл хорионы дэглэмийг дахин нэг сараар сунгах асуудлыг хэлэлцээд, бүх төрлийн боловсролын байгууллагын үйл ажиллагааг гуравдугаар сарын 30-ныг хүртэл хязгаарлахаар сунгасан.
Улс, хот хоорондын автозам, галт тэрэгний зорчих хөдөлгөөнийг Цагаан сарын битүүний өдрөөс шинийн дөрвөн хүртэл буюу 2020 оны 02 дугаар сарын 23-ны ням гаригийн 08:00 цагаас 27-ны пүрэв гаригийн 08:00 цаг хүртэл түр хаахаар эцэслэн шийдвэрлэлээ. Цагаан сарын баярын үеэр Улаанбаатар хотоос 300.000 гаруй автотээврийн хэрэгслээр 1,2 сая хүн гарч, 50.000 автрмашинтай 200.000 орчим хүн орж ирдэг байна.
БНХАУ-д голомттой COVID 19 өвчний тархалт хурдацтай явагдсан шалтгаан нь БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод вирусын халдвар гарах үетэй зэрэгцэн тус хотын 5 сая иргэн, хятад даяар нийт 84 сая хүн Хаврын баярын шилжилт хөдөлгөөн хийсэн нь бүх муж болон бусад улсад вирусын халдвар тархах үндсэн шалтгаан болж тархалтыг 34 хувиар нэмэгдүүлснийг тогтоосон байдаг. Иймд Монгол Улсад шинэ коронавирусын халдвар илрээгүй ч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж иргэдийн зорчих хөдөлгөөнийг хаах нь зүитэй гэж үзэн Улсын Онцгой комисс дээрхи шийдвэрийг гаргалаа6