Коронавирүсийн дэгдэлтийн талаар худал, ташаа мэдээлэл тараахгүй байхыг анхаарууллаа

Эрүүл мэндийн яамнаас гаргасан мэдэгдлийг бүрэн эхээр нь нийтлэв. Сүүлийн өдрүүдэд нийгмийн цахим сүлжээгээр зарим иргэд дэлхий улс оронд дэгдээд байгаа шинэ коронавирустэй холбоотой үндэслэлгүй, буруу ташаа мэдээллийг тодорхойгүй хаягаас эрчимтэй тарааж олон нийтийг хий айдаст хүйдэст автуулан түгшүүлж байна.

Иймээс иргэд та бүхэн эх сурвалж нь тодорхойгүй аливаа мэдээллийг шууд түгээхгүй байх зөвхөн албаны эх сурвалжийн мэдээллийг авах, түгээхэд иргэд, хэвлэл мэдээллийн байгууллагууд ёс зүйтэй, хариуцлагатай хандахыг уриалж байна.

Аливаа худал мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслэл, нийгмийн сүлжээгээр тараасан тохиолдолд Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу зохих хариуцлага хүлээлгэнэ гэдгийг албан ёсоор мэдэгдье.

Иймд ямар нэгэн үндэслэлгүй, ташаа мэдээллийг олон нийтэд түгээж, иргэдийг төөрөгдүүлэхгүй байхыг Эрүүл мэндийн яамнаас дахин анхааруулж байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...