14-р сургууль Онцгой комиссын хориог үл тоомсорлон хичээллэж байсныг тараажээ

Нийслэлийн онцгой комиссын хуралдаанаар томуу, томуу төст өвчин болон шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцээд ирэх гуравдугаар сарын 02 хүртэл олон нийтийг хамарсан ямар нэгэн арга хэмжээг зохион байгуулахгүй байх шийдвэрийг Засгийн газраас  өгсөн. Уг шийдвэрүүдийн хүрээнд холбогдох албаныхан нийслэлийн нутгийн захиргааны 120 байгууллага, ерөнхий боловсролын 197 сургууль, 237 цэцэрлэгт мэдэгдэл хүргүүлж, иргэд олон нийтэд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж мэдээллийг хүргэн ажиллаж байна.

Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллаж байгаа энэ үед Орос элчингийн дэргэдэх 14 дүгээр сургууль хичээллэж байгаа талаарх гомдол иргэдээс иржээ.  Иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу нийслэлийн Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын газар, Боловсролын газар, Цагдаагийн газрын албаны төлөөллүүд өнөөдөр Орос Элчингийн дэргэдэх 14 дүгээр сургуулийн захиргаанд мэдэгдэл хүргүүлж, үйл ажиллагаагаа даруй зогсоох шаардлагыг хүргүүлжээ.

Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын газрын дарга Д.Цэнд-очир “Засгийн газрын шийдвэрийн дагуу Элчин сайдын газраас нь ямар нэгэн мэдэгдэл ирээгүй учраас хичээллэсэн гэх тайлбарыг сургуулийн захиргаа өгсөн. Өнөөдрөөс энэ сургууль хичээллэхгүй. Бид Оросын Элчин сайдын яамны холбогдох хүмүүстэй холбогдохоор ажиллаж байна” гэв.

Цаашид Засгийн болон нийслэлийн Онцгой комиссын хуралдаанаас гаргасан шийдвэрийг зөрчиж олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулж байгаа иргэн, аж ахуйн нэгжийг 11-328922 дугаарын утсанд хандах боломжтой бөгөөд  нийслэлийн мэдээ пэйж хуудсанд мэдээллэж болох аж. Иргэдийн гаргасан гомдол мэдээллийн дагуу шуурхай албаныхан ажиллах юм байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

Нийслэлийн Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо, Алтай хотхоны...

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлд тавдугаар сарын 1-нд эхэлнэ

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд тавдугаар...

Нисэхээс Нүхт хүртэлх 2 км авто замын ажлыг эхлүүллээ

Архивчдын гудамж буюу Нисэхийн авто замаас шинэ суурьшлын бүс...