Алдарт сүмоч Чиёонофүжигийн загвар өмсөгч, фэйшн од охин Козуй

“Фэйшн”  буландаа энэ удаа Японы хамгийн баян загвар өмсөгч,  жүжигчин, фэйшн од Козуй Акимотог танилцуулах гэж байна. Тэрээр 1987 онд төрсөн 32 настай бөгөөд өөрийн стиль, донж, дүр төрхөөрөө бусдаас ялгарч чаддаг нэгэн. Япончуудын  стрийт стайль од гэгддэг Козуй бол монголчуудын сайн  таних сүмогийн их аварга Чиёонофүжигийн охин юм.

Гэхдээ хэдий  алдартай аавын охин ч гэлээ мэргэжлийн моделийнхоо хувиар тэрээр хангалттай мөнгө өөрөө олдог бөгөөд 2019 оны байдлаар 113 сая ам долларын хөрөнгөтэй гэж бичсэн байв. Түүний хувцаслалтууд, түр төрхөөс япончууд төдийгүй, солонгосууд ч санаа авдаг бөгөөд Парис, Милан  гэх мэт газруудын томоохон загварын шоуны зургуудаас та түүний өвөрмөц дүр төрхийг харах боломжтой.

Козуй трэнд гэхээс илүү өөрийг нь яв  цав илэрхийлж чадах хувцаслалтуудад дуртай ажээ. Тэрээр Виржил Абло, Марсело Бурлон гэсэн дизайнер найзуудынхаа бүтээлүүдээр  ихэвчлэн хувцасладаг байна. Харин тас бариу, бор юм уу бор шаргал өнгийн хувцсанд дургүй гэнэ билээ. Ингээд түүний дүр төрхүүдтэй танилцая. Эндээс тэрээр өөрийгөө хувцаслалтаараа хэрхэн илэрхийлдэгийг, ямар учраас Японы хамгийн алдартай стрийт стайл од болсныг ойлгох буй за.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...