Коронавирусын халдвар дөрвөн улсад бүртгэгдэж 6 хүн нас бараад байна

Хятадын Ухань хотод өнгөрсөн сард анх илэрсэн коронавирус хамгийн сүүлийн мэдээллээр Азийн гурван улсад нэмж илрээд байна. Одоогоор БНХАУ-д 300 хүн халдвар авч 6 хүн нас бараад байгаа бол, Тайвань, Япон, Солонгост анхны тохиолдлууд бүртгэгдээд байна.  Үүнтэй холбогдуулан Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) маргааш яаралтай хуралдаж  олон улсын хэмжээнд эрүүл мэндийн онц байдал зарлах үгүйг хэлэлцэж, шийдэхээр болжээ.

Үүнээс гадна уг  вирусыг хүнээс хүнд халдах магадлал бага гэж ДЭМБ мэдэгдэж байсан  ч шинэ вирус нь хүнээс хүнд халддаг болохыг Хятадын тал батлаад байна.

БНХАУ-д удахгүй сар шинийн баяртай холбоотойгоор иргэдийн хөдөлгөөн ихэсч, энэ нь эргээд тархалтыг нэмэгдүүлэх магадлалтай байгаа юм.

Япон, Тайвань, Солонгост бүртгэгдсэн тохиолдлууд бүгд  БНХАУ-ын Ухань хотод зорчоод ирсний дараа халдварын шинж тэмдэг нь илэрсэн байна.Жишээлбэл, 55 настай тайвань эмэгтэй Ухань хотод ажилладаг  байсан  бөгөөд нутагтаа ирсний дараа халдвар  авсан нь мэдэгдсэн аж. Харин БНСУ-д илэрсэн тохиолдлын хувьд өвчтөн Ухань хотод амьдардаг хятад иргэн байсан юм байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хотын залуу дарга 30 жилийн ужгирсан тогтолцоог өөрчлөхөөр ажиллаж байна

Төрийн байгууллагын хүнд суртал иргэдийн амьдралд чөдөр тушаа болдог....

Нийслэлийн замын хөдөлгөөнөөс өдөрт 316-1800 том оврын автомашиныг гаргах боломж бүрдэнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр /2026.08.13/ стратегийн ач...

“Цэмбэгэр Улаанбаатар” давлагаанд нэгдсэн залуус Д.Сүхбаатарын талбайг угаалаа

Улаанбаатар хотын өнгө үзэмжийг сайжруулж илүү цэвэрхэн, тухтай орчныг...

ЦЕГ: Ховдод алга болсон 10 настай охины цогцос олдсон гэх мэдээлэл ХУДАЛ

Цагдаагийн байгууллагаас "Ховд аймгийн Буянт сумын нутагт 10 настай...