Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналд УИХ 48 цагийн дотор хариу өгөх ёстой

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах Ерөнхий прокурорын санал УИХ-д ирсэн талаар өмнө нь мэдээлсэн. Хуульд зааснаар бол Ерөнхий прокурорын саналд 48 цагийн дотор хариу өгөх учиртай. Тиймээс УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо яаралтай хуралдаж шийдвэрээ гаргана.

Халдашгүй байдлын дэд хороо УИХ-д хамгийн олон сонгогдсон 5 гишүүний бүрэлдэхүүнтэй. Үүнээс Гишүүн Ө.Энхтүвшин, Н.Энхболд, Ц.Нямдорж, Ч.Улаан нар хуралдаандаа суух боломжтой. Харин гишүүн Д.Лүндээжанцан гадаад улсад албан томилолттой байгаа ажээ. Ирц 50 хувиас дээш байгаа боловч Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаан тодорхойгүй шалтгаанаар хойшилсоор байна.

Н.Номтойбаяр бүрэн эрхтэйгээ үлдэх үү, халдашгүй байдлаасаа салах уу гэдгийг дээр нэр дурдсан гишүүд эхлээд дүгнэлтээ гаргаж, дараа нь УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн шийдэх цаг мөч тулж ирээд байна. Өмнө нь Ерөнхий прокуророос одоогийн 5 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах саналаа ирүүлсэн ч одоогийн УИХ нэмт хэрэгт нэр холбогдсон гишүүдээ хамгаалж үлдсэн юм. УИХ-ын гишүүний халдашгүй эрх мөрдөн шалгах ажиллагаанд тодорхой саад учруулдаг учраас түдгэлүүүлж шалгах саналыг Ерөнхий прокурор гаргадаг.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Москвад томоохон дроны халдлага болж, нефть боловсруулах үйлдвэр шатжээ

Украины талаас явуулсан гэж үзэж буй өргөн хүрээний дроны...

Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгуулж байна

Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай...

Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгож, их цэвэрлэгээ хийнэ

Хөвсгөл нуур нь Монгол Улсын цэвэр усны 75 хувийг...

“Даргын зургийг зөвшөөрөлгүй нийтэлсэн” хэмээн 20 саяар торгосон торгуулийг хүчингүй болгов

Нийтийн албан тушаалтан Н.Ганхуяг нь “Зургийг маань зөвшөөрөл авахгүйгээр...