Ерөнхий сайд У.Хүрэлсүх Говьсүмбэр аймагт ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх сар бүр орон нутагт ажиллаж, Засгийн газраас явуулж байгаа бодлого, шийдвэр, хэрэгжилтийг танилцуулан, иргэдийн санал бодлыг сонсож, тулгамдсан зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэдэг юм. Ерөнхий сайдын энэ удаагийн албан томилолт Говьсүмбэр аймгаас эхэллээ. Тэрээр төрийн албан хаагчидтай уулзахдаа ажлын хариуцлагаа ухамсарлаж, иргэн бүрт хүрч ажиллахын зэрэгцээ иргэдээ соён гэгээрүүлэх чиглэлээр бодитой ажил хийхийг үүрэг болгов.

Аймгийн удирдлагууд нийгэм, эдийн засгийн байдал болон иргэдийн ая тухтай амьдрахад чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн талаар танилцууллаа.  5388 өрх, 17500 орчим хүн амтай тус аймагт улсын төсвийн хөрөнгө оруулалт 2016 оноос хойш тасралтгүй нэмэгдэж, 2019 онд 12 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийжээ. 2016-2020 онд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажил 92.5 хувийн биелэлттэй байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 640 хүүхдийн сургууль, Нэгдсэн эмнэлгийн барилга, 50 хүүхдийн цэцэрлэг барих зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажил ид үргэлжилж байна. Аймгийн хэмжээнд дундаж цалин 918 мянган төгрөг байгаа нь улсдаа дөрөвдүгээр байранд ордог гэсэн үг юм. Мөн  ажилгүйдлийн түвшин жил бүр буурч байгааг аймгийн Засаг дарга Г.Батсуурь танилцууллаа. Говьсүмбэр аймгийн Шивээ-Овоогийн уурхай нүүрс олборлолт, борлуулалтын хэмжээгээрээ Багануурын нүүрсний уурхайн дараа ордог. Жилдээ 1,7-1,9 сая тн нүүрс олборлож ТЭЦ-4-д нийлүүлэн төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг юм.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх одоо аймгийн төвийн Сүмбэр сумын иргэдтэй уулзаж байна. Уулзалтын дараа Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн багш, оюутнуудтай уулзана гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...