Ханхүү Харри, Меган нарын тусдаа гарах хүслийг хатан хаан зөвшөөрчээ

Английн ханхүү Харри, түүний эхнэр Меган нар язгууртны гэр бүлийн дэмжлэггүйгээр бие дааж, Умард Америкт тусдаа амьдрах төлөвлөгөө гаргасан нь олон хүний нүдийг бүлтийлгэсэн. Тэгвэл Британийн язгууртнууд өчигдөр энэ талаар хуралдаж,  хатан хаан Элизабет харригийн гэр бүлийг  язгууртны гэр бүлээс өрх тусгаарлахыг нь зөвшөөрчээ.

Хуралд Харригийн аав ханхүү Чарльз, ах ханхүү Уилльям нар оролсон бөгөөд хатан хаан  “Бид тэднийг язгууртны гэр бүлийн бүрэн эрхэт гишүүн байлгах хүсэлтэй ч бие дааж тусдаа амьдрах хүслийг нь хүндэлж байна. Гэхдээ тэд миний гэр бүлийн чухал хэсэг хэвээр байх болно” гэж хэлсэн байна.

Меган энэ хурал болох үед хүү  Арчитайгаа Канададад  байсан бөгөөд тэндээс утсаар холбогдон хуралд санаа бодлоо илэрхийлсэн  байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хүртээмжийн нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлэх “Inclusive Data” төслийг танилцууллаа

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, хүүхэдтэй эцэг эх болон...

Наймдугаар сарын 17-28-нд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага...

Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа

Улаанбаатар хотноо 2026 оны 08 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд...

Зарим төрлийн олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газар олгоно

Арьс, шир, ноос, ноолуур, адууны дэл, сүүл, сэв, хялгас...