Улаанбаатарын гэр хорооллын айлуудад угаар мэдрэгч тарааж эхэлжээ

Засгийн газраас Улаанбаатарын гэр хорооллын 200 гаруй мянган өрхөд угаар мэдрэгч суурилуулах шийдвэр гаргасан. Үүний дагуу эхний ээлжийн 20 мянган ширхэг угаарын хий мэдрэгч иржээ. Төвийн зургаан дүүргийн өрх бүрт тараах ажил өнөөдрөөс эхэлж байна. Дүүрэг тус бүрийн хүн амын тооноос хамааран эхний ээлжид Хан-Уул 1285, Баянзүрх 5000, Чингэлтэй 3450, Баянгол 1422, Сонгинохайрхан 6933, Сүхбаатар дүүрэгт 1902 өрхөд угаар мэдрэгчийг тараахаар төлөвлөсөн байна.

Угаарын хий мэдрэгчийг зааварчилгаа, зөвлөмжийн мөн хамт тараах юм байна. Дараагийн 60 мянган ширхэг угаарын хий мэдрэгч энэ долоо хоногт ирнэ. Ингээд тасралтгүй гэр хорооллын 200 мянган өрхөд угаарын хий мэдрэгчийг суурилуулах ажил хийгдэж дуусна гэдгийг албаныхан хэлэв.

Угаарын хий мэдрэгч төхөөрөмж улаан, шар, ногоон гурван өнгийн гэрэлтэй. Улаан гэрэл асвал тухайн тасалгаанд угаарын хий мэдрэгдсэн гэдгийг илэрхийлнэ. Энэ тохиолдолд иргэд тасалгааныхаа агаар сэлгэлтийг сайжруулах шаардлагатай. Мөн түргэн тусламж руу залгах нь зүйтэй. Ногоон гэрэл нь 30 секунд тутамд анивчиж байна. Энэ нь тухайн угаарын хий мэдрэгчийг хэвийн ажиллаж байгааг илэрхийлэх юм. Шар гэрэл нь мэдрэгчид алдаа гарсныг илтгэнэ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хүртээмжийн нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлэх “Inclusive Data” төслийг танилцууллаа

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, хүүхэдтэй эцэг эх болон...

Наймдугаар сарын 17-28-нд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага...

Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа

Улаанбаатар хотноо 2026 оны 08 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд...

Зарим төрлийн олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газар олгоно

Арьс, шир, ноос, ноолуур, адууны дэл, сүүл, сэв, хялгас...