“Эрдэнэс-Тавантолгой” ХК бүтээн байгуулалтын төслүүдээ танилцууллаа

Уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчдыг, Монгол Улсын уул уурхайн бодлогыг тодорхойлогчидтой нэг дор уулзуулдаг “Discover Mongolia” уул уурхайн хөрөнгө оруулагчдын форум эхэллээ. Энэ жил 17 дахь удаагаа болж буй уг  форумыг нээж УУХҮ-ийн Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал илтгэл тавьсан юм.  Энэ удаагийн “Discover Mongolia-2019” чуулга уулзалтыг Монгол Улсын стратегийн орд газруудад төрийн төлөөллийг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй “Эрдэнэс Монгол” ХХК хамтран зохион байгуулж байна.

Чуулга уулзалтын үеэр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Стратеги, Хөгжлийн газар хариуцсан Дэд захирал Т.Цогтбаяр компанийн үйл ажиллагааны тухай болон бүтээн байгуулалтын төслүүдийн талаар танилцуулж илтгэл тавилаа.  Тэрбээр илтгэлдээ “Эрдэнэс-Тавантолгой” ХК -ийн төлөвлөсөн ажлууд одоогийн байдлаар өндөр үзүүлэлттэй явж байгаа талаар дурьдав. Тухайлбал, 9 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар олборлолт 13,1 сая тоннд хүрснээр төлөвлөгөөг 102  хувь, борлуулалтын орлого 9.24-ний байдлаар 2.1 их наяд хүрсэн нь төлөвлөгөөг 135 хувь, татвар хураамж 8 дугаар сарын 31-ний  байдлаар 467 тэрбум төгрөг төвлөрүүлсэн нь  159 хувь, цэвэр ашиг хагас жилийн байдлаар 677 тэрбум төгрөгт хүрсэн нь 202 хувиар биелсэн үзүүлэлтүүд юм.

“Discover Mongolia-2019” чуулга уулзалтад БНХАУ, ОХУ, Канад, Австрали зэрэг 10 гаруй улсын 500 гаруй төлөөлөгчид оролцсон бөгөөд “Эрдэнэс-Тавантолгой” ХК –ийн бүтээн байгуулалтын төслүүдийг ихээхэн сонирхож байлаа.

Засгийн газрын 135 тоот тогтоолын дагуу Тавантолгой-Зүүн баян чиглэлийн төмөр замыг барих ажлыг “Эрдэнэс-Тавантолгой” ХК санхүүжүүлж байгаа юм. Энэ дагуу  “МТЗ” ХК-ийн үнэт цаасыг  худалдан авах замаар нийт 750 тэрбум төгрөгийн санхүүжилт хийхээр төлөвлөж байна. Цаашид Тавантолгой-Гашуунсухайт болон Тавантолгой-Хангимандал чиглэлд шинээр  авто зам барина. Дээрх ажлыг концессын гэрээгээр хийх бөгөөд хөрөнгө оруулалт шийдэгдсэн, зураг төслийн ажил дуусах шатандаа явж байна.

Мөн жилд 10 сая хүртэл тонн нүүрс угаах хүчин чадал бүхий үйлдвэр, конвейр, усан хангамжийн систем байгуулах бөгөөд ТЭЗҮ боловсруулах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажил хийгдэж байгаа юм.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хавдрын эсрэг вакцин хавдар дахих магадлалыг 42 хувь бууруулна

АНУ-ын биотехнологийн Moderna компани болон эм үйлдвэрлэгч Merck хамтран...

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ

Шатахууны шуурхай штабаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг шатахуун түгээх станцуудад...

Оюутолгойн 2027 оны ногдол ашгийг иргэдэд олгох, хувь эзэмшлийг 100 хувь шилжүүлэх тогтоолын төсөлд санал авч эхэллээ

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...

Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, говийн бүс нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай

Нийт нутгаар үүлшинэ. Баян-Өлгий, Ховдын өмнөд, Завханы зүүн, Говь-Алтай,...