“Эрдэнэс Тавантолгой” дэргэдээ Олон нийтийн зөвлөлтэй болно

Төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас өнөөдөр мэдээлэл хийж Компанийн засаглалыг сайжруулах хүрээнд үйл ажиллагааг ил тод, нээлттэй байдлыг бий болгох чиглэлээр хийж буй ажлаа танилцууллаа.
Тус компани ҮАБЗ, УИХ, Засгийн газрын тогтоолоор “ЭТТ” ХК болон Таван толгойн ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх, төсөл хөтөлбөрүүдийг эхлүүлэх, олон улсын зах зээл дээр хувьцаа гаргах хүрээнд 4 том ажил хийхээр төлөвлөснөөс олон улсын санхүүгийн болон хуулийн, техникийн зөвлөх авч ажиллуулах, компанийн дотоод аудитыг олон улсын хүрээнд хийх зэрэг 8 үе шаттай ажлуудыг эхлүүлээд  байгаагаа энэ үеэр дуулгалаа.
мөн компанийн засаглалыг сайжруулж,  үйл ажиллагааг ил тод, нээлттэй байдлыг бий болгож санхүүгийн шилэн зарчмыг баталгаажуулж худалдан авалтыг ил тод болгох хүрээнд компанийнхаа дэргэд Олон нийтийн зөвлөл байгуулахаар болжээ. Олон нийтийн зөвлөл нь 9 гишүүний бүрэлдэхүүнтэй байж дотроо:
Мэдээлэл, ил тод, нээлттэй байдлын,
Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх,
Авлига, ашиг сонирхлын зөрчлийн хяналтын гэсэн 3 дэд хороотой байх аж.
Олон нийтийн зөвлөл болон дэд хорооны гишүүнд Монгол Улсын иргэн, хэн ч байсан шаардлага хангасан хүн нэр дэвшүүлж болох юм байна. Өнөөдрийн 12.00 цагаас ЭТТ ХК-ийн цахим хуудсаар орж баталсан журам, анкет, хүсэлтийн дагуу нэрээ дэвшүүлэх эрх нээгдэж байна” гэдгийг гүйцэтгэх захирал Б.Ганхуяг зарлалаа. 14 хоногийн дараа иргэдээс санал авч сонгон шалгаруулалт явж, мөн 14 хоногийн дараа хамгийн олон санал авсан хүмүүс дундаас 9 хүнийг ОНЗ-д сонгон шалгаруулах юм байна.
ОНЗ байгуулж байгаа нь Монголд анх удаа бизнесийн байгууллага, тэр дундаа төрийн өмчит ААН дэргэдээ Олон нийтийн зөвлөлийг үүсгэн байгуулж буй үйл явдал гэдгийг тэрээр тодотголоо.
spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөдөлмөр эрхлэх хүсэлтэй ахмадууд ялгаварлан гадуурхалтад өртдөг гэж дүгнэжээ

Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Ахмадын Холбооны Ерөнхийлөгчийн санаачилгаар Монголын...

Баянхонгор аймагт 1300 жилийн настай эртний рүн бичээс илрүүлжээ

Баянхонгор аймгийн нутагт хийсэн хээрийн хайгуулын явцад 1300 орчим...

Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга бөгөөд...

Сэлбэ дэд төвийн орон сууцны үнийг хямдруулж, ухаалаг хот болгох үүрэг өгөв

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Сэлбэ” төслийн бүтээн байгуулалтын...