Ерөнхийлөгч Х.Баттулга эх орондоо ирсэн Элчин сайд нарыг дагуулан Дорноговийг зорьжээ

Монгол Улсыг төлөөлөн гадаад улсад суугаа Элчин сайд нар Улаанбаатарт цугларч өнгөрсөн баасан гарагт хуралдав. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар 20 гаруй Элчин сайд энэ удаагийн цугларалтад иржээ. Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож Элчин сайд нарт хатуухан үг хэлсэн байна. Сүүлийн үед гадаад улсад ажиллаж байгаа Монголын дипломатууд гэмт хэрэгт холбогдож, хууль бус зүйлтэй нэр холлбогдох болсныг төрийн тэргүүн анхааруулж, өргөсөн тангаргаа ягштал мөрдөж, улс орныхоо эрх ашгийг дээдэлж ажиллахыг Элчин сайд нарт анхааруулжээ. Хэрэв улс орныхоо нэр хүндийг унагаасан үйлдэл гаргавал өчиггүй эгүүлэн татна гэдгээ ч дуулгажээ.

Сонирхолтой нь энэхүү уулзалтын дараа Ерөнхийлөгч Х.Баттулга гадаад улс оронд Монголыг төлөөлөн суугаа Элчин сайд нарыг дагуулан Зүүнбаян руу морджээ. Ингэхдээ Элчин сайд нарыг машинаар явахыг шууд хориглосон бөгөөд галт тэргэнд сууцгаасан байна. Ерөнхийлөгч нууцлаг байдлаар Элчин сайд нарыг дагуулан хөдөөг зорьсон нь Дорноговь аймгийн Зүүнбаянд өрнөж буй төмөр замын ажлыг үзүүлэхээр зорьсон гэдгийг эх сурвалжууд өгүүлэв. Юутай ч эх орондоо ирсэн Элчин сайд нар төрийн тэргүүнтэй хамт орон нутагт ажиллаж байна.

2 СЭТГЭГДЭЛ

  1. Элчин сайдууд эх орондоо бүтээж байгаа бүтээн байгуулалтыг, машинаар тансаглаж явалгүй ,энгийн хямд галт тэргээр явж үзэх нь зүйтэй.

  2. Ерөнхийлөгчийн зөв үйлдлүүдийг дэмжиж бай. Мундаг хүн шүү. БАТТУЛГААС ӨӨР ДАРГА БАЙСАН ОНГОЦООР ЯВНА ГЭЖ СҮРЖИГНЭХ БАЙСАН ДАА.

Comments are closed.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

Нийслэлийн Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо, Алтай хотхоны...

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлд тавдугаар сарын 1-нд эхэлнэ

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд тавдугаар...

Нисэхээс Нүхт хүртэлх 2 км авто замын ажлыг эхлүүллээ

Архивчдын гудамж буюу Нисэхийн авто замаас шинэ суурьшлын бүс...