Зургаан цаг гаруй зүрх нь зогссон эмэгтэйг амилуулжээ

Осгоод зүрх нь зургаан цаг 30 минутын турш зүрх нь зогссон 34 настай британи эмэгтэй эргэн сэргэсэн маш ховор тохиолдол энэ сарын 03-нд Испанид  болжээ.

Одри Шоемэн гэдэг эмэгтэй нөхрийн хамт ууланд алхаж яваад цасан шуурганд боогдож аврагч тэднийг олох үед бие  нь 18 хэмийн л дулаантай, амьд  гэх шинж тэмдэггүй болсон байжээ.  Нөхрийнх нь ярьснаар, эхнэрийнх нь судас цохилохгүй, амьсгалахгүй байсан байна.

Эмэгтэйг сэхээн амьдруулахын тулд эмч нар экстракорпораль мембраны хүчилтөрөгчийн систем ашигласан бөгөөд түүний тусламжтайгаар зүрхний үйл ажиллагааг нь сэргээж чадсан байна. Мэшийн хуруу нь мэдээгүй болсноос бусдаар мэдрэлийн тогтолцоонд өөр хүндрэлүүд гараагүй нь эмч нарыг гайхшруулжээ. Аврагчид орон нутгийн цагаар 03.40 цагт эмэгтэй дээр очиж 05.44 цагт эмнэлэгт хүргэсэн бөгөөд энэ үед бүсгүйн зүрх  ажиллагаагүй болж, бөөр,  уушиг нь ч ажиллахгүй болсон байв. Ингээд эмч нарын  уйгагүй хичээл зүтгэлийн ачаар 09.46 минутад бүсгүйн зүрх эргэн цохилж эхэлжээ.

Зүрх нь ийм удаан хугацаагаар зогссон өвчтөнийг сэхээн амьдруулсан хосгүй тохиолдол Испанид анх удаа тохиолдлоо гэж эмч Эдуард Аргудо хэлэв.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...