Улан-Үдэ хотын удирдлагууд УСУГ-ын үйл ажиллагаатай танилцав

УЛАН-Үдэ хотын дарга Игорь Юрьевич ШУТЕНКОВ, Улан-Үдэ хотын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Чимит Валерьевич Бальжинимаев тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатар хотын УСУГ-ын Хяналт удирдлагын төв, Шуудуугүй аргаар шугам хоолой доторлох үйл ажиллагаатай танилцлаа.

 Айлчлалын зорилго нь УСУГ-т хэрэгжүүлж буй шуудуу ухалгүйгээр шугам доторлох орчин үеийн дэвшилтэт технологи, техникийг биечлэн үзэж, УСУГ-тай хамтран Улан-Үдэ хотын шугам хоолойг мөн энэхүү технологоор шинэчлэх боломж нөхцөлийг судалж байгаа юм.

        Игорь Юрьевич ШУТЕНКОВ тэргүүтэй төлөөлөгчид хяналт удирдлагын төвөөр зочлон Улаанбаатар хотын ус сувгийн удирдах газрын үйл ажиллагааг хөгжлийн өндөр төвшинд хүрч, ус хангамж, ариутгах татуургын үйл ажиллагаанд үсрэнгүй дэвшилд хүрснийг онцоллоо.

Дашрамд дурдахад Игорь Юрьевич ШУТЕНКОВ нь Улан-Үдэ хотын даргаар сонгогдоод удаагүй байгаа бөгөөд УСУГ-ын дарга Ц.Төрхүүгийн урилга санаачлагаар хүрэлцэн ирж шинэ хамтын ажиллагааныхаа эхлэлийг тавьж буй нь энэ юм.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарыг наймдугаар сарын 14-нөөс нээнэ

НИТХ-ын ээлжит наймдугаар хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн...

КОП-17 бага хурлын зочид, төлөөлөгчдөд нийтийн тээврийн 100 автобусаар үйлчилнэ

Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцын оролцогч...

Монгол Улсад 10 мянган шатар хандивлах амлалтаа биелүүлжээ

WR Chess багийн эзэн Wadim Rosenstein-ий Монголын нийт шатарчдад...

“Туул усан цогцолбор” төслийн нэгдүгээр шатны ТЭЗҮ боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна

Улаанбаатар хот болон бусад суурин газрын хүн ам, хөдөө...