Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг интерполоор эрэн сурвалжилж эхэлжээ

Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг  интерполоор эрэн сурвалжилж байна. Түүнийг АТГ-аас гурван хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд  эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ОХУ-аас худалдаж авах үйл ажиллагаанд гар бие оролцсон,  Оюутолгой компанийг илтэд хууль зөрчиж, татвараас чөлөөлсөн, Дубайн гэрээ гэсэн гурван асуудлаар шалгаж байв.

Тэрээр биеэ эмчлүүлнэ хэмээн гадагшаа гарсан боловч АТГ-аас хүсэлт гаргасны үндсэн дээр мөрдөн байцаалтын шатанд гадаад руу оргон зайлж, зугтаасан гэх үндэслэлээр Олон улсын эрүүгийн цагдаагийн газар буюу Интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн байна.

Түүнийг одоогоос жил гаруйн өмнө буюу 2018 оны дөрөвдүгээр сард Авлигатай тэмцэх газраас баривчилж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Урьдчилан хорих 461 дүгээр ангид нэг сар саатуулсан. Улмаар цагдан хорих хугацаа дуусмагц Прокурорын байгууллагаас хугацааг сунгах саналыг шүүхэд хүргүүлсэн ч нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хилийн хориг тавьж, батлан даалтад гаргаад байсан юм.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Модон байшин шатаж 3-5 насны гурван хүүхэд нас баржээ

Өчигдөр буюу энэ оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн...

“Xexymix” брэнд E-Mart-д шинэ салбараа нээлээ

Монголчуудад хэдийнээ танил болж, эрч хүчтэй,  спортлог залуусын өмсөх...

эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ

хуульд тусгах, Эрчим хүчний тухай хууль болон Төсвийн тухай...

Дорвитой арга хэмжээ авахгүй бол 2050 он гэхэд умайн хүзүүний хавдар 77.6 хувиар нэмэгдэнэ!

ДЭМБ умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх,эрт илрүүлэх арга...