Капитал банкны алдагдлыг нөхөхийн тулд нийгмийн даатгалын шимтгэлийг нэмж байгаа юу?

Ирэх оноос ажилчдаас болон ажил олгогчоос авдаг нийгмийн даатгалын шимтгэлийг тус бүр нэг хувь нэмэхээр төлөвлөөд  байгаа. Энэ нь Капитал банк дампуурсантай холбоотой, тус банкинд байсан Нийгмийн даатгалын сангийн мөнгийг нөхөх гэж шимтгэлийг нэмлээ гэх хардлага олон нийтийн дунд байгаа юм. Тэгвэл  энэ нь ор үндэсгүй хардлага гэж Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д.Зоригт хэлэв. Түүний тайлбарласнаар 2017 онд УИХ-аас тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг үе шаттайгаар нэмэхээр баталсаны дагуу 2020 онд ийнхүү нэмж байгаа гэнэ.  Капитал банктай холбоотой асуудал үүсэхээс өмнө батлагдсан хууль хэрэгжиж байгаа учир Капитал банкинд алдсан мөнгөө олохын тулд шимтгэл нэмж байна гэдэг нь буруу ойлголт гэв. Мөн шимтгэл нэмж байгаа нь хүн ам зүйн өөрчлөлттэй холбоотойгоор ирээдүйд үүсэх тэтгэврийн сангийн ачааллыг бууруулахад чиглэсэн гэлээ.

Капитал банкинд Тэтгэврийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгө бус ажилгүйдэл, тэтгэмжийн болон үйлдвэрлэлийн ослын даатгалын сангийн хөрөнгө байсан аж. Харин нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдэл зөвхөн Тэтгэврийн даатгалын санд хамаардаг.  Тэгэхээр хуулийн дагуу Тэтгэврийн даатгалын санд орж ирсэн мөнгийг бусад сан руу шилжүүлэн зарцуулах боломжгүй гэж тайлбарлаж байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...