Утаанаасаа салсан Улаанбаатар ирэх зунаас өмхий үнэрээсээ ч сална

Ус сувгийн удирдах газар 60 жилийн босгон дээрээ нэгэн том ажлын ард гарсан нь “ЛАГ УСГҮЙЖҮҮЛЭХ БАЙГУУЛАМЖ” байв. Том ажил  гэж онцолсны учир нь өнгөрсөн 09 дүгээр сарын ажиллуулж эхэлсэн  уг байгууламж Улаанбаатар хот өмхий үнэрээсээ салахад ихээхэн үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар энэ өвөл  утаанаасаа салсан бол ирэх зунаас өмхий үнэрээсээ салах боломжтой боллоо гэсэн үг.

Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжид лагийг тогтворжуулах, халдваргүйжүүлэх ажиллагаа хийгддэггүй, түүхий лагийг зөвхөн байгалийн аргаар 3-4 жилийн хугацаанд ил хатааж усгүйжүүлдэг бөгөөд үүнээс үүдэн нийслэлд эвгүй үнэр ихээр тархаж, иргэдийг тавгүйтүүлдэг байсныг  бид сайн мэднэ. Тэгвэл  лаг усгүйжүүлэх  байгууламж нь байгалийн аргаар ил задгай талбайд лагийг усгүйжүүлэн хатаах хуучны аргыг халж лагийг усгүйжүүлэх технологи дамжлагыг нэмсэн юм.

Өөрөөр хэлбэл,  уг  байгууламж нь төвөөс зугатах хүчний үйлчлэлийг ашиглан лагийг усгүйжүүлдэг бөгөөд нэг минутад 1000-4000 удаа эргэлдэж ус лагийг тус тусад ялган гаргах зарчмаар ажилладаг байна. Лагийг хооронд барьцалдуулах зорилгоор ПАМ (полиакриламид), лагийг уснаас сайн ялгахын тулд ПАК  (полиалюминумхлорид) төрлийн химийн бодис ашигладаг. Хоногт 2500 м3 лаг хүлээн авч усгүйжүүлэх хүчин чадалтай гэж УСУГ-ын мэргэжилтэн хэлэв.

Байгууламжид ирэх илүүдэл лагийн чийглэгийн хэмжээ 99%, түүхий лагийн чийглэгийн хэмжээ 94-96% байдаг аж.  Дээрх хоёр төрлийн лагийг усгүйжүүлсний дараа 70% хүртэл чийглэгтэй болж илүүдэл лагийн хэмжээ 50 дахин, түүхий лагийн хэмжээг 5-8 дахин багасгаж, үнэрийг мөн төдий хэмжээгээр бууруулах боломжтой ажээ.

Лаг усгүйжүүлэх байгууламж нь цэвэрлэх байгууламжийн анхдагч тунгаагуурын насос станц, идэвхит лагийн насос станц тус бүрээс лаг татах Ф250мм-ийн голчтой 2 хос шугамаар холбогдсон байна.

Лаг цуглуулах сан, лаг шахах насоснууд, химийн бодис найруулах, туналах төхөөрөмжүүд, лаг усгүйжүүлэх центрфугийн төхөөрөмж, усгүйжүүлсэн лаг цуглуулах шурган дамжуулагч, цуглуулах бункер, ус нөөцлөх сан, цэвэрлэгээний вакум насос, агаар үлээгч, үнэрийг халдваргүйжүүлэх агааржуулалтын систем, хорт хийнээс сэргийлэх дохиоллын систем, хяналт удирдлагын систем гээд ирэх зунаас нийслэлийн иргэдийг өмхий үнэрээс салгах нөхцөл боломжийг уг  байгууламж бүрдүүлжээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

Нийслэлийн Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо, Алтай хотхоны...

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлд тавдугаар сарын 1-нд эхэлнэ

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд тавдугаар...

Нисэхээс Нүхт хүртэлх 2 км авто замын ажлыг эхлүүллээ

Архивчдын гудамж буюу Нисэхийн авто замаас шинэ суурьшлын бүс...