Анжис тавьсан анхдагчдын өлгий Түшиг сум “Алтан гадас” одонтой боллоо

Атар газар эзэмшсэний 60 жил, анхны шанг татсан анхдагчдын өлгий нутаг болох Сэлэнгэ аймгийн Түшиг сум өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын энэ сарын 14-ний өдрийн зарлигаар “Алтан гадас” одонтой аймгийнхаа анхны сум боллоо. Энэхүү түүхэн үйл явдлын гэрч болохоор сумын иргэд өнөөдөр Соёлын төвдөө цуглаж, аймаг сумын удирдлага, нутгаасаа сонгогдсон төрийн түшээтэйгээ хамт “Алтан гадас” одонгоо хүлээж авав.

Энэхүү ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд Орхон, Сэлэнгийн бүс нутгийн ард түмнийг төрд төлөөлж суугаа, УИХ-ын гишүүн, Д.Эрдэнэбат, Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Үүрийнтуяа, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил, Түшиг сумын удирдлага, Хөдөлмөрийн баатар, гавьяатууд, нутгийн иргэдийн төлөөлөл оролцлоо.

Ёслолд оролцсон УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат энэ үеэр “Би өнөөдөр та бүгдэд үнэлэгдсэн төрийн түшээгийн хувьд энэхүү түүхэн үйл явдлын гэрч болж байгаадаа баяртай байна. Та нар өнөөдрөөс эхлээд төрд үнэлэгдсэн гавьяатнууд боллоо шүү. Үүнийг үргэлж санаж, маш сайн хөдөлмөрлөж яваарай. 60 жилийн өмнө анхны анжис тавьсан анхдагчид нь та нар байсан. 60 жилийн дараа сэлэнгэ түмний маань 17 сумыг төлөөлж, анхны одонт сум боллоо.

Атрын ойг энэ жил тэмдэглэж байгаа цаг үед анхны том шагналтнууд нь та нар боллоо шүү. Төр түмэн нүдтэй гэдэг. Төр өнөөдөр маш зөв хүмүүстэй, маш зөв цагтаа шагнал олголоо. Монгол Улсыг тэжээж байгаа өнөөдөр ажиллаж байгаа, өмнө нь ажиллаж байсан,  ирээдүйд ажиллах та бүхэндээ баяр хүргэе. Бидэнд хийх ажил их бий. Энэ аймаг бол Монгол Улсыг тэжээдэг аймаг гэж бахархах дуртай, би. Сэлэнгийн хөдөлмөрч ард түмэн энэ улсын бүх хүнд ачааг нуруундаа үүрч яваа шүү.

Сэлэнгэ нутгийн ард түмний хөдөлмөрч зан чанараар ямагт бахархаж явдаг юм. Бидний аав ээж хийж бүтээхийн төлөө төрсөн. Бидний ирээдүй ч хийж бүтээхийн төлөө явна гэдэгт огт эргэлздэггүй. Бүгдээрээ төрийн итгэлийг дааж сайхан амьдраарай” хэмээлээ. Атар газар эзэмшсэний анхны шанг татсан өдөр нь 1959 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр бөгөөд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 156 дугаар тогтоолоор Зэлтэрийн сангийн аж ахуйг байгуулж байсан түүхтэй ажээ. Анхны илгээлтийн эзэд болох 30 гаруй залуу орос мэргэжилтний хамт тулгын чулууг тулж байжээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа

Улаанбаатар хотноо 2026 оны 08 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд...

Зарим төрлийн олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газар олгоно

Арьс, шир, ноос, ноолуур, адууны дэл, сүүл, сэв, хялгас...

Ц.Сандаг-Очир: “COP17” байгууламжийг энэ сарын 15-нд НҮБ-ын хамгаалалтад хүлээлгэж өгнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Байгаль орчин,...

Д.Ихбаяр: Суррон, скүүтер, мопедын хөдөлгөөнд хязгаарлалт хийж, шалгалтыг эрчимжүүлнэ

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын (НИТХ) ээлжит хуралдааныг хааж НИТХ-ын...