Увс аймаг нийслэл Улаанбаатартай хатуу хучилттай замаар холбогдов

Баруун аймгуудыг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбох бүтээн байгуулалтын ажлын хүрээнд баригдсан Сонгино-Хяргас нуурын зүүн хаяа чиглэлийн 135.7 км хатуу хучилттай авто замын ажил дуусаж, Улсын комисс хүлээн авлаа. Ингэснээр Увс аймаг Улаанбаатартай хатуу хучилттай замаар бүрэн холбогдож байна.

Сонгино-Хяргас нуурын зүүн хаяа чиглэлийн 135.7 км хатуу хучилттай авто замын зорчих хэсгийн өргөн 7 метр, бэхэлгээний хөвөөний өргөн 1.5 метр, суурийн доод үе 30 сантиметр, 4-6 хувийн цементээр бэхжүүлсэн буталсан чулуун суурь 20 сантиметр, суурь асфальтбетоны зузаан 4 сантиметр, өнгө асфальтбетон 3 сантиметр зузаан юм. Мөн давуулах далан 560 урт метр, 216 цэгт хиймэл байгууламж хийгджээ.

Дээрх чиглэлийн авто зам ашиглалтад орсноор Увс аймгийн 19 сум, 93 баг, Баян-Өлгий аймгийн зүүн хойд болон Ховд аймгийн хойд сумдууд, Завхан аймгийн Сантмаргац, Цэцэн-Уул, Сонгино зэрэг сумд хамрагдаж, тус бүс нутгийн ард иргэдэд тав тухтай, аюулгүй, богино хугацаанд зорчих боломж бүрдэж байна.

Мөн эрүүл мэнд, боловсрол болон бусад нийгмийн үйлчилгээг илүү хүртээмжтэй, цаг алдалгүй хүртэх, тээвэр ашиглалтын зардал багасаж, ачаа тээвэрлэлтийн хугацаа богиносох, аялал жуулчлал хөгжих зэргээр бүс нутгийн эдийн засгийн хөгжилд ихээхэн ач холбогдолтой аж.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Хөвсгөл нуураа хамгаалах нь нэг удаагийн аянаар хязгаарлагдахгүй

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн цахим хуудсаараа дамжуулан Хөвсгөл нуурыг цэвэрлэсэн,...

Наймдугаар сарын 17-ноос Нарантуул, Дүнжингарав худалдааны төв рүү богино эргэлтээр автобус үнэгүй үйлчилнэ

Цөлжилттэй тэмцэх олон улсын COP17 хурал энэ сарын 17-нд...

Оюутан цэргүүд эх орондоо үнэнч зүтгэх тангараг өргөлөө

Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ биелүүлэн...

Б.Мөнхбат: Нийслэл бондын хүүгийн алдагдалд ороогүй

Нийслэлийн ИТХ-ын ээлжит VIII хуралдаан өнөөдөр /2026.08.10/ үргэлжиллээ. Хуралдаанаар...