З.Энхболд буурь сэлгэж АН-ын дэд дарга болох уу

УИХ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг баталсны дараа улс төрд зарим нэг хөдөлгөөн хийгдэнэ гэдэг яриа нэлээн эртнээс гарсан. Эдгээр хөдөлгөөнүүдийн хамгийн эхнийх нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдыг АН-ын дэд даргаар ойрын үед томилно гэсэн яриа таржээ. Хэдэн сарын өмнө З.Энхболдыг АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга болно гэсэн яриа гарахад өөрөө үгүйсгэсэн байдаг.

АН-ын генсекээр Ц.Туваан гэх залуу одоо ажилладаг. Тэрбээр Ерөнхийлөгч Х.Баттулгыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байх үед дэд сайд байсан нэгэн. Тэр ч утгаараа одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгатай ойр хүрээллийнх гэгддэг. Үүнийг энд нуршихын учир нь Ц.Тувааныг З.Энхболдоор солих сонирхол, магадлал бараг байхгүй. Тийм ч учраам АН-ын генсекээр З.Энхболд очно гэдэг мэдээллийг үгүйсгэсэн байх.

Харин З.Энхболд 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн босгон дээр АН-ын дэд дарга болно гэдэг яриа ортой байж мэднэ. Ардчилсан нам Р.Амаржаргал, З.Нарантуяа, Б.Пүрэвдорж, Х.Тэмүүжин, Б.Дэлгэрмаа гэсэн 5 дэд даргатай ажиллаж байгаа. Уг нь зургаан дэд даргатай байсан ч Г.Батхүү харамсалтайгаар амь насаа алдсан учраас дэд даргын нэг суудалд орон гарсан.

УИХ-ын сонгуульд өөрөө нэр дэвших, өөрийн тал буюу Ерөнхийлөгч Х.Баттулгын багийнханд тойрог олж өгөх алхмуудыг хийхэд Ц.Туваанд нэмэлт хүч болгох зорилгоор ийн буурь сэлгэж магадгүй хэмээн эх сурвалжууд өгүүлэв. Хэрэв З.Энхболд АН-ын дэд даргаар ажиллах сонголт хийвэл Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын албаа хүлээлгэн өгнө.

АН-ын дарга С.Эрдэнэ Ерөнхийлөгч Х.Баттулга нарын харилцаа нэг хэсэг ихэд хурцдаж, хөндий хүйтэн болсон байдаг. Таарамжгүй харилцаа хэсэг үргэлжилсний эцэст өнгөрсөн хавар учраа ололцож, гар барилцсан юм билээ. Гар барилцахдаа ойлголцсон, тохиролцсон зүйлүүдийн дотор АН-ын дэд даргын нэг квотыг Ерөнхийлөгч Х.Баттулгад найр тавин өгөх яриа байсан ч байж мэднэ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...